Бразил:  Шоронд үймээн гарч, 57 хоригдол амиа алджээ 
2019-07-30

 

Бразилийн Пара мужийн Альтамира хотын хорих газарт таван цаг үргэлжилсэн үймээн дэгдсэн талаар Globo мэдээллээ. 


Энэ үймээн гэмт хэргийн бүлэглэлүүдийн дундах тэмцлээс үүдэлтэй бөгөөд үймээний улмаас 52 хүн амиа алджээ. 


Эх сурвалжийн мэдээлснээр, 16 хоригдлыг хэрцгийгээр хөнөөсөн бол бусад нь  амьсгал боогдсны улмаас амиа алдсан гэнэ. Түүнчлэн шоронгийн хоёр харгалзагчийг барьцаанд авсан байсан ч сулласан гэж Glоbo мэдээллээ. Энэ шорон 200 хүний багтаамжтай ч үймээн гарах үед энд 311 хоригдол байжээ. 


Энэ үймээн долоодугаар сарын 29-ний өглөөний долоон цагт эхлэж  12 цаг орчимд намжсан байна. Хоригдлууд өөр гэмт хэргийн бүлэглэлийн гишүүдийн хоригдож байсан хэсэг рүү дайран орж, 16 хүнийг хөнөөгөөд дараа нь гал тавин, хаалгыг цоожилсноор 30 гаруй хүн амьсгал боогдон амиа алджээ. 


Болсон хэрэгтэй холбогдуулан 46 хоригдлыг өөр шорон руу шилжүүлсэн бол дээрмийн бүлэглэлийн толгойлогчдыг холбооны шорон руу илгээсэн байна. 


Энд дуулгахад Бразилийн шоронгуудад хүчирхийлэл үйлдэгдэх нь цөөнгүй. Мөн энэ улс хорих газрын тоогоороо дэлхийд гуравдугаарт ордог бөгөөд эдгээр газруудад 700 мянга гаруй хоригдол байдаг гэсэн мэдээлэл бий. 
 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин