Эрхүү муж: 475 байшин усанд автжээ 
2019-07-30

 

Эрхүү мужид үргэлжилсэн борооны улмаас  долоодугаар сарын 27-ноос эхлэсэн үерийн улмаас 20 суурин газарт 475 байшин усанд автсан талаар Эрхүүгийн Онцгой байдлын албанаас мэдээлснийг ТАСС агентлаг дамжууллаа. 


“Найман аймаг, 20 суурин газар, 2 669 оршин суугчийн 475 байшин, 657 эдлэн газар, нэг гүүр, замын гурван хэсэг усанд  автсан” гэж Онцгой байдлын албанаас мэдээлжээ. 


Эх сурвалжийн мэдээлснээр Кирей, Ия, Олха, Катаржанка, Солзан, Харлахта, Ока, Тойсук, Хорка голуудын усны түвшин борооны улмаас нэмэгдсний дээр хөрсний усны түвшин нэмэгдсэн нь нөхцөл байдлыг улам хүндрүүлсэн гэнэ. 


Ийнхүү дахин үерийн гамшигт өртсөн Эрхүү мужийн суурингуудаас 2 мянга гаруй оршин суугч, тэр дундаа 1,5 мянга гаруй хүүхдийг нүүлгэн шилжүүлсэн байна. Хүүхдийн зуслангуудын байрладаг газруудад үерийн гамшиг нүүрлэсэн тул 12 зуслангаас дээрх тооны хүүхдүүдийг нүүлгэн шилжүүлжээ. 

 

Эрхүү мужид дахин үерийн гамшиг нүүрлэлээ  

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Oros ch suireh yum ruugaa orj dee.
2019-07-31
ОХУ хэдийдээ аймагтай болчихсон юм бэ?
2019-07-31