Помпео: АНУ, БНАСАУ-ын ажлын түвшний хэлэлцээр эхлээгүй 
2019-07-31

АНУ, БНАСАУ-ын хэлэлцээр тун удахгүй эхлэнэ гэж Дональд Трамп мэдэгдэж байсан ч өнөө хэр нь эхлээгүй гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео мэдэгдлээ.


Түүнийг Зүүн Өмнөд Азийн орнуудын холбооны сайд нарын уулзалтанд оролцохоор нисэхээс өмнө сэтгүүлчид уулзсан бөгөөд Хойд Солонгос болон Америкийн хооронд ажлын түвшний уулзалт эхлэсэн талаар сэтгүүлчид сонирхжээ. 


Харин тэрбээр энэ асуултад “Та бүхэнд хэлэх зүйл надад алга. Тун удахгүй эхлэнэ гэж бид бодож байна. Би их найдаж байгаа” хэмээн хариулсан байна. 


Түүний өгүүлснээр “БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун хоёр орны тэргүүн цэрэггүй бүсд уулзах үеэр хэлэлцээр хэдхэн долоо хоногийн дараа эхлэнэ” гэж мэдэгдэж байсан гэнэ. Гэвч “хэлсэн хугацаанаас их хугацаа өнгөрсөн ч хэлэлцээр эхлээгүй, урьдчилсан багахан ажил хийгдсэн, гэхдээ хэлэлцээр сэргэнэ гэж би найдаж байна” хэмээн Майкл Помпео мэдэгджээ. 


Түүний оролцох Бангкок дахь арга хэмжээний үеэр БНАСАУ-ын төлөөлөгчидтэй уулзах эсэх талаар асуухад: 


“Хойд Солонгос Бангкокд болох арга хэмжээнд оролцоно эгж бид бодохгүй байна. Гэхдээ тэд оролцвол Хойд Солонгосын Гадаад хэргийн сайд Ли Ён Хотой уулзвал сайн байхсан. Тэд тэнд очдог л юм бол бид заавал уулзалдана гэдэгт итгэлтэй байна” хэмээн хариулжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин