Төрийн нэр барьсан "ОЙМС"
7-31

 

 

Парламентын дөрвөн жилийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болгосонтой зэрэгцэн төрийн албаны халаа сэлгээ үргэлжилдэг. Төрийн албыг тогтвортой, залгамж чанартай үргэлжлүүлэх ёстой гэж УИХ-ын гишүүдээс эхлээд сайд, дарга нар хэлдэг ч үг, үйлдэл нь зөрсөөр ирсэн. Сайд бол улс төрийн албан тушаалтан. Харин бусад дарга нь тэр дундаа яамны гол бодлогыг зангидах  Төрийн нарийн бичгийн дарга мэргэшсэн албан хаагч байх ёстой гэдэг ч үйлдэл дээрээ эсрэгээрээ. Салбарынхаа сайдтай гар, сэтгэл нийлж ажиллах нэгэн л томилогддог. Цаашлаад тухайн салбарт томилогдсон газар, хэлтсийн дарга нарыг төрийн мэргэшсэн, жинхэнэ албан хаагч гэж харах гэнэ тэнэг хаана ч байхгүй. Бараг томилогдож ирэхээс нь өмнө хэн даргын, хэний хүн тухайн албан тушаалд очих гэж байгаа талаар бор шувуу нисдэг. Тэгээд ч  шинээр томилогдох эрхэм  шинэ албан тушаалдаа горилж, шинэхэн хослолоор гангарч, нүүрэндээ баярын мишээл дүүрэн тодруулсан хүн  шинэ ажлынхаа даргын үүдээр орж гарч,  дүүлэн нисэх нь холгүй хөл нь хөнгөрсөн байдаг.  Учир нь тэр тухайн сонгуулиар сонгогдсон хэн нэг эрхэмд хандив өргөсөн, пиарын багт нь ажиллаж, цүнхийг нь барьж, хэлэх үгийг нь бэлтгэсэн, сурталчилгааны материалыг нь тарааж, үгүйдээ л дэмжихийг уриалж, уриа лоозон барьж жагсан,  хамтдаа байсан нэгэн. Тиймээс ч “Манай баг ялсан, би сонгуульд нь ялуулсан” гээд л ам уралдан ярьцгаадаг.

 

Харин томилгооны дараагаар нэг хэсэгтээ ажил хийж байгаа дүр эсгэсэн чухал царайтай патиараа нүүр номондоо тавина. Тухайн ажлын ач холбогдол, цаашид гарах үр дүн, ер нь хэлэлцэж байгаа асуудлын талаар ойлголттой эсэх нь эргэлзээтэй царайт нөхөр харагдах. Ямар сайндаа ч жирийн иргэн ч тэнд байсан бол  шанага ус бариад гүйх, ямар нэг зүйлээр дараад унтраахыг оролдох түймрийн голомтод шинэхэн албан тушаалтан  сэлфи хийж, дарга болсноо олонд мэдэгдэхээр зарлаж байх билээ. Эндээс дарга байтугай иргэний үүргээ ч мэддэггүй нэгэн “арын хаалга”-аар том албан тушаалд томилогдсоныг олон нийт мэдсэн. “Арын хаалга”-ны тэр хүн одоо  ч албан тушаалаа хашсаар яваа харахаар улсад хэдий хэмжээний хохирол учруулж байгаа эсэхийг таашгүй. Энэ тухай бодолт ч үгүй, бодохоос хүрэл зүрх ч эх орныхоо төлөө хайлахаар байна.  

 

Өнөөдөр Төрийн албаны шинэчилсэн найруулгын хууль хэрэгжээд, төрийн албыг чадваржуулж байгаа гэж ярьж байснаасаа, ярихаасаа УИХ-ын дарга Г.Занданшатар ичиж байгаа болов уу, бүү мэд. Тэрээр ЗГХЭГ-ын дарга байхдаа тухайн хуулийг боловсруулан батлуулахад ажлын хэсгийг ахалж ажилласан. Тиймээс ч төрийн албыг залгамж халаатай, жинхэнэ, мэргэшсэн төрийн албан хаагчаар бүрдүүлж,  ёс зүй, хариуцлагыг өндөржүүлнэ гээд л өнгөрсөн жил чанга дуугаар ярьдаг байлаа. Гэвч өнгөрсөн жил ийн ярихтай нь зэрэгцээд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн  10 жилийн өмнө удирдаж байсан МХЕГ нь авлигын үүр уурхай болж, газрын даргын оймсноос нь эхлээд ажлын байр, гэрээс нь авлигын мөнгө гарч, нэг тэрбум төгрөгт хүрсэнийг тухайн үеийн ЗГХЭГ-ын даргын чихэнд хүрээгүй гэвэл хэн ч итгэхгүй.  Гэвч мөн л МХЕГ-ын удирдлагаар нэгэн цагт ажиллаж байсан Хуульзүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд хуульд өөрчлөлт оруулах замаар хөөн хэлэлцэх хугацаагаар уг хэргийг хаалгаж, авлигачин албан тушаалтнуудад торгуулийн шийтгэл оноолгон, хүний эрхийг дээдэлсэн байх юм. Хүний эрх бусдын эрхээр хязгаарладаг. Жирийн иргэн хуулиар хориогүй зүйлийг хийж болдог бол төрийн албан хаагчид хуульд зааснаас бусад үйлдлийг хийх хориотой. Тэр дундаа хуулиар хориглосон зүйлийг үйлдэх нь бүүр ч хатуу ялтай баймаар.  Эдүгээ тэрбум төгрөгийн авлига авсан МХЕГ-ын албан тушаалтнуудын хэрэг нэгэнтээ шийдвэрлэгдэн хаагдсан.  Парламент хуулийг эргэн харж, хөөн хэлэлцэх хугацааг өөрчилсөн ч хууль ухарч үйлчлэхгүй гэх үгээр ам таглах биз.

 

Нэгэнтээ томилогдсон бол тэр хүний эрхээ хамгаалуулах жирийн иргэн бус төрийн албан хаагч. Ялгаа нь ердөө энэ. Хэн нэг иргэнийг хулгай хийж танхайрсан үйлдэлд хүний эрх үйлчилж болох. Харин төрийн албан хаагчийг албан тушаал, эрх мэдэл, мэдээллийн давуу байдлаа ашиглан бусдыг шантаачилж, төрийн нэр барьж авлига авсан байхад “хүн алж, хүрээ талсан” биш гээд хүний эрх талаас нь ханддаг төрийн түшээтэй, парламенттай байгаа нь эмгэнэл. Тэгээд ч манай парламентад хууль боловсруулагчид өөрсдөдөө зориулж хууль баталдаг "бичигдээгүй хууль" үйлчилдэг. 

Н.Энхбат

 

Shuud.mn
Сонин хачин
Оймсчингууд гэдэг нэр томьёо гарлаа л даа.Аргагүй л дээшээ харсан амтай сав юмаа. Өндөр үнэтэй оймсоор гангардаг хүмүүс юм бодох хэрэгтэй.
2019-08-09
Зочин:
МХЕГ- ын 2016 оны дараа томилогдсон бүх дарга нар 60 тэрбумын хамаатан садан холбогдогч нар гэдэг нь энэ нөхөдүүдийн үйлдлээр батлагдаж байна. Улаан цагаан баригдсан байхад төрийн албанаас зайлуулж чадахгүй байгаа дарга хлбоотой биш үү. Шүүхээс заавал ял авсны дараа халдаг ийм балай юм гэж байна уу. Төрийн албаны хариуцлага тооцож чадахгүй байгаа Цагаанхүү Энхсайхан Сугарбат нарыг маш хурдан зайлуулах хэрэгтэй
2019-08-03
Зочин:
Раднаасэд Баярсайхан Аззаяаагийн авилгын хөгжил цэцэглэлтийн үед Хилийн мэрнэжлийн албаны коридоор чинь яг Нарантуул зах шиг болсон байсан Экспорт импортын гэрчилгээ хүссэн хүн болгоноос мөнгө авилга авах хуультай Мөнгө өгсөн хүн хилээр хүссэнээ оруулж гаргаж болно Мөнгө өгөхгшй бол хичнээн сайхан чанартай бараа бичиг баримт бүрэн байгаад худлаа
2019-08-01
Zochin:
Ter Azzaya gej mongonoos nudee uhaj ogohoos butsahgui bolson bsan muu amtai shantaajchin buzar yanhan huuhen chin Radnaasediin nuuts amrag bsan yum bishuu Tsarai muugiin tuuli Mongonoos bogsoo hudaldagch
2019-08-01
Zochin:
Ene Bayarsaihaniig ter Azzayatai ni shorond hataah yostoi. Yagaad geheer bi ch bas ene 2 nohort shantaajluulj yavsan hun. Ene nohor Mergejliin hyanalniin albiig jinhene utgaar ni avilgajuulj buzarlasan humuus. Buur ulaan tsagaandaa garsan bsan shuu dee Mongo amlasniig ni tusgai oroond daguulj orood heden tsagaar alga bolno Busad ni koridort heden saraar huleene Eedee mon ch tom bsan humuusdee
2019-08-01
баярсайхан аззаяа раднаасэд нараас болож мэргэжлийн хяналтын нэр хүнд шалны алчуур боллоо раднаасэдийг гишүүнээс нь татаж нөгөө хоёрыг нь дахин яллагдагчаар татуулцгаая
2019-08-01
radnaasediin tomilson humuus
2019-08-01
Анд:
Оймсдож, оймсдуулах гэж юу гэсэн үг вэ?
2019-07-31
МХЕГ Цагаанхүү зайлаач:
Удирдлаганд нь 1 тэрбумаар авилга авсан хүмүүс, ажлын өрөөндөө оймсондоо доллар нуусан байхад МХЕГ-ын дарга нь солигдохгүй байгаа нь шударга бус байна. Хамсаатан гэж харагдаж байна
2019-07-31
Зочин:
МХЕГ дарга, дэд дарга нарыг нэн яаралттай соль эд бол энэ салбарын нэр хүнд, төрийн албан хаагчийн нэр хүндийг унагаахад оролцсон хүмүүс эд нарт арга хэмжээ авч байж төр цэвэрших эхлэл болно
2019-07-31
зочин:
МХЕГ-ын даргыг яаралтай соль.
2019-07-31
МХЕГ байцаагч асан залуу Н.Баярсайхан:
Дэлхийгээс далд орвол дээр дээ муу авилгачин сдак
2019-07-31