ОХУ: 40 бөө Сибирийн түймрийг унтраах бороо дуудахаар цуглана 
2019-07-31

 

Буриад, Өвөр Байгал, Эрхүү мужаас 40орчим бөө наймдугаар сарын дөрвөнд Байгал нуурын Ольхон арал дээр цуглан бөөгийн зан үйл үйлдэх гэнэ. 


Тэд Сибирийн тайгад гарч буй түймрийг унтраах бороо дуудна гэж “Тэнгэри” бөөгийн байгууллагын тэргүүн Баир Цырендоржиев ТАСС агентлагт мэдээлжээ. 


“Ольхон арал дээр наймдугаар сарын дөрөвний өдөр Буриад, Өвөр Байгал, Эрхүү мужийн 40 орчим бөө цуглана. Тэд ойн түймрийг унтраахын тулд бороо дуудах зан үйл үйлдэх юм. Одоогоор бид ой шатаж буй газруудын байршлыг нарийн тогтоохоор ажиллаж байна” гэж Цырендоржиев мэдээлжээ. 


Үүнээс өмнө Буриадын буддын сүм хийдийн лам нар шатаж буй тайга дээр бороо оруулах шашны зан үйл хийхэд бэлэн, гэхдээ үүний тулд “түймрийн нарийвчилсан координат хэрэгтэй” гэж мэдэгдсэн байна. 


Эргэн сануулахад, ОХУ-д 3 сая га орчим газар түймэрт автаад байгаа юм. Долоодугаар сарын 31-ний өглөөний байдлаар 100 мянга га гаруй талбайг эзлэсэн 147 түймрийг унтрааж байгаа гэнэ. Харин ой хээрийн түймрийн ихэнх талбайг эзлэсэн газрууд нь хүрэхэд хүндрэлтэй ой тайгад байгаа тул түймэр ассан хэвээр байна. 

 

Орост гарсан түймрийн утаа Монголыг бүрхэв 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Жинхэнэ бөө нар юуг ч чадна гэвч тэнгэр бүхнийг мэднэ зүгээх ч нэг түймэр гараагүй бх
2019-08-02
Зочин:
Юунч орой цуглардаг юм бэ, шатаад дууслаа ш дээ
2019-08-01
зад барих нь эээ.бороо ороод түймрийг унтраачихвал ч бөө нарын нэр хүнд дэлхийд гайхагдах бий вий
2019-08-01
Зочин:
Манай бөө нар чадлаа гайхуулах сэдэв олмоор юм. Сонгуулиар л үзвэл зүгээр юм шиг ээ
2019-07-31
тэнэг:
Юун координат. зүгээр л нийтэд нь оруулна биз
2019-07-31