Gazeta: Бүгд Хятадын эсрэг буюу Трамп Монголоос юу хүсэв?
2019-08-01

 

Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын АНУ-д хийж буй айлчлалтай холбоотойгоор Оросын Газета.ру хэвлэл “Бүгд Хятадын эсрэг: Трамп Монголоос юу хүсэв?” нэртэй нийтлэл гаргасныг орчуулан хүргэж байна. 


Дональд Трамп лхагва гаригт Монгол улсын ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгыг Цагаан ордонд хүлээн авна. Бээжинтэй сөргөлдөөнтэй харилцаатай байгаа энэ үед Орос, Хятадын хооронд стратегийн тун чухал байрлалтай Монгол улстай харилцаагаа бэхжүүлэх нь Вашингтоны хувьд чухал юм. Харин Ерөнхийлөгч Баттулгын хувьд Америкт хийж буй айлчлал нь БНХАУ болон ОХУ-тай харилцах харилцаанд тэнцвэрийг хайж байгаа хэрэг. 


Монголын ерөнхийлөгчийн хувьд энэ нь 2017 онд төрийн тэргүүний албан тушаалд сонгогдсноос нь хойших АНУ-д хийж буй анхны айлчлал юм. Түүнчлэн сүүлийн найман жилийн хугацаанд Америкт  Монголын төрийн тэргүүн айлчилж буй анхны тохиолдол бөгөөд өмнө нь 2011 онд АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Намбарын Энхбаярыг хүлээн авч уулзаж байв. 


Трампын адилаар Монголын ерөнхийлөгч өмнө нь бизнесмен байсан, мөн л үл хөдлөх хөрөнгийн худалдаа эрхэлж байсан тул энэ хоёр ерөнхийлөгч харилцаа тогтоочих байх. Баттулга бизнест орохоосоо өмнө спортоор хичээллэдэг байсан бөгөөд самбо бөхийн дэлхийн аварга болж байлаа. 


Энэ айлчлал нь “АНУ болон Монгол улсын аюулгүй байдал, хоёр орны хөгжил цэцэглэлтийг бэхжүүлэх зорилгоор хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд чиглэгдсэн” АНУ-ын Төрийн департамент гэж онцолж байв.


Түүнчлэн, талууд чөлөөт, нээлттэй Энэтхэг-Номхон далайн бүс нутгийг баримтлах, хоёр орны хооронд бат бэх түншлэлийг дэмжих” зорилгоор батлан хамгаалахын болон аюулгүй байдлын асуудлуудыг хэлэлцэнэ гэж мэдээлж байлаа. 


Энэтхэг-Номхон далайн бүс нутаг дахь нөхцөл байдлыг хэлэлцэх нь айлчлалын гол зорилгуудын нэг гэж  үзэж байгаагаа Оросын Шинжлэх ухааны академийн Алс Дорнодын хүрээлэнгийн захирал, “Валдай ” клубын шинжээч Сергей Лузянин  онцоллоо. 


Энэ бүс нутаг дахь АНУ-ын санаачилгууд нь “шууд болон шууд бусаар” Хятадын эсрэг чиглэгдсэн байдаг гэдгийг шинжээч сануулж байгаа юм.  Энэ үзэл баримтлалын талаар хэлэлцээрийн хэлэлцэх асуудалд дурдсан нь Вашингтон үүнийг Монголын талтай хэлэлцэх сонирхолтой байгаа гэсэн үг. 

Өнгөрсөн зургаадугаар сард Пентагон Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн шинэ цэргийн стратегиа танилцуулсан. Энэ стратегид нэн тэргүүний эрсдэл болоод аюул занал нь Хятад гэж заасан байв. 


Одоогоор БНХАУ-тай харилцах харилцаа Вашингтоны хувьд гол асуудлуудын нэг байгаа. Монголын Ерөнхийлөгчийн айлчлалаас өмнө Трамп Твиттер хуудсандаа шинэ сонгууль болно гэж найдан Вашингтонтой хийх худалдааны хэлэлцээрийг Бээжин хойш татах хэрэггүй хэмээн мэдэгдэж байв. Тэрбээр дахин сонгогдвол Хятадын тал дээр илүү хатуу байр суурьтай байна гэдэгтээ итгэлтэй байгаа юм. 


Гурвалжин дахь МОНГОЛ


Хятад болон Оросын хооронд стратегийн чухал байр эзлэн орших Монгол улс ЗХУ-ын үеэс л энэ хоёр оронтой харилцах харилцаагаар гадаад бодлогоо тодорхойлж байлаа. 


Гэхдээ, 1990-ээд оноос эхлэн тус улсын улс төрийн шинэ элит “гуравдагч хөрш”-ийн үзэл баримтлалын хүрээнд дэлхий ертөнцтэй харилцаа холбоо тогтоож эхлэсэн бөгөөд үүнийг дагуу ЕХ, Япон, Солонгос, АНУ, Турк болон бүс нутгийн бусад хүчирхэг гүрнүүдтэй хамтын ажиллагаатай болсноор Орос, Хятадтай харилцах харилцаандаа хүчний тэнцвэр бий болгож байгааг Лузянин онцоллоо. 


Бээжин, Вашингтоны хооронд төвөгтэй харилцаа үүссэн өнөөгийн нөхцөл байдалд Цагаан ордон Улаанбаатартай түншлэлийн харилцаагаа хүчирхэгжүүлэхийг хүсч байгаа гэж Америкийн тоймчид онцолж байгаа юм. 


Гэхдээ Вашингтон Монголын тэргүүнийг Бээжингийн  тал дээр “өөртөө урвуулах” гэсэн оролдлого нь тун ч хүнд байна гэж Лузянин үзэж байна.  Улаанбаатар болон Москва “Нэг бүс-нэг зам” төслийн хүрээнд Хятадтай идэьхитэй хамтран ажилладаг. Энэ төслийн хүрээнд гурван орны хооронд эдийн засгийн  коридор байгуулагдах бөгөөд хөрөнгө оруулалтын 32 төсөл хэрэгжих юм. 


Монгол улсын БНХАУ-тай хийх худалдааны хэмжээ 2020 он гэхэд 10 тэрбум ам.долларыг давна гэж төлөвлөсөн байгаа.  Үүнд түлхэц болох эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийг 2016 онд Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтын үеэр батлаж байлаа. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд төлөвлөгдсөн төслүүд нь “Монгол улсыг Дорнод Ази дахь Америкийн төсөлд татан оролцуулах Америкийн стратегийг орлохуйц хүчирхэг хувилбар” гэж Оросын ШУА-ийн Алс Дорнодын хүрээлэнгийн захирал Лузянин онцолж байгаа юм. 


Шинжээчийн өгүүлснээр, Монголын өнөөгийн ерөнхийлөгч ШХАБ-ын хүрээнд Оростой илүү нягт хамтран ажиллах зорилттой, мөн Монголыг энэ байгууллагын байнгын гишүүн болгохыг хүсдэг аж.

“Ерөнхийлөгч Орос ба Хятад гэсэн уламжлалт уйлыг дахин сэргээж, энэ гурвалжингийн дотор стратегийн түншлэлийг бэхжүүлэх үзэл баримтлалтай байгаа” хэмээн Лузянин үзэж байгаа юм. 


АНУ болон Хятадын хоорондын сөргөлдөөн нэмэгдснээс хойш Америкийн тал Монгол руу илүү идэвхийлэн анхаарах болсон. Тэр бүү хэл БНАСАУ –ын удирдагч Ким Жон Ун болон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нарын түүхэн уулзалт хийж болох газар нь Монголыг гэж Вашингтон үзэж байлаа. Саяхан Монгол улсад АНУ-ын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Болтон айлчилсан бөгөөд тэрбээр 2016 онд энэ улсад айлчлал хийсэн Төрийн нарийн бичгийн дарга Жон Керригийн дараа Монголыг зорьсон  АНУ-ын анхны өндөр албан тушаалын төлөөлөгч болсон юм. 


Тэрбээр “Монгол бол АНУ-ын хувьд чухал харилцаа, манай захиргаа энэ харилцааг гүнзгийрүүлэхээр хичээж байна” хэмээн айлчлалынхаа өмнө мэдэгдэж байлаа. 


Энэ ч утгаараа Вашингтон Монголд хөрөнгө оруулна гэж амлан энэ улсын гадаад бодлогод Америкийн нөлөөллийг хүчирхэгжүүлэхээр хичээх байх, гэхдээ “тэнд Хятад хэдийнэ гол байр суурийг эзлэсэн” хэмээн Лузянин үзэж байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Unsh:
Gazriin howor element gedgima
2019-08-08
Khorloo:
hytadaas buu sum,ongotsond hiideg shoroo awch baigaad hytad uls zarhaa bolison gsn tegeed Mongold bga shoroog awah sanaatai bga bho ter shoroog ontsond hiivel ongotsig olj harj chaddaggvi tiim id shidtei shoroo yum gsn.ter shoroonii 70% hytad ulsad bdg gsn manai Mongold bas bagagvi huwi ni bdg gsn ternd l shunj bga biz
2019-08-05
Unsh:
Gazriin howor element gedgima
china heterch bga:
America tai tushleliin hariltsaa bii bolgosnoor hyatadduudad businessee burhuulsen mongolchuu bidnii huwid balance iig barij uguh sain taltai.
2019-08-04
Negen:
Gegeelgeer harah yum bol mongol anu-tai hariltsaa togtooj tuun deeree duruj 2 hurshteigee hariltsaagaa orgojuuleh bha gej bodoj bna gehdee buhel buten uls bna daa bodoj tuluvluj hiideg bailgui ymartai ch ene ailchlal ur dun undurtei bolson bhaa gej bododj bna gagtshuu manaih dotootdoo emh zambraatai bolchuul mongol hugjihud asuudal alga
2019-08-03
иргэн:
Таны дурьдсан орнуудтай харьцаагаа сайжруулах сонирхол манай гадаад бодлогод асар их бий. Гэхдээ эдийн засгийн харилцаа л харилцааны төлөвийг тодорхойлдог. Эдгээр улстай эдийн засгийн хувьд харилцан ашигтай худалдаа хийх боломж тун хомс юм. Яагаад гэхлээр хойд урд хоёр хөрштэй өрсөлдөх чадвар байхгүй. Ямар ч юм үйлдвэрлэсэн хятадаас хямд хийж чадахгүй, дээр нь нэмээд тээвэр дэд бүтцийн асуудлаа шийдэж зохицуулж чадахгүй, ямар ч эрдэс баялаг, түүхий эд дурьдсан улсад гаргалаа гэхэд хятадаас илүү үнэтэй авч чадахгүй. За тэгээд л энэ бүхэн зөвхөн яриа хэлэлцээний түвшинд өнгөрнө дөө. Ноос ноолууран бүтээгдэхүүн гаргаж болох ч шууд АНУ руу аваачихгүй, заавал хятадаар л дайрч таарна. Тэд хориг юм уу, татвар ноогдуулахад л энэ бүхэн биелэхгүй байх магадлалтай, Онгоцоор Сөүлээр дэмжуулж болох ч үнэтэй гарах тул ашиг бага байх болно. Тооцоо судалгаагаа сайн хийж байж л хүний дургүй хүргэмээр юм даа, Далай ламыг айлчлуулаад яаж баларлаа. Сөнөх дээрээ тулаад Гадаад сайд нь утсаар уйлан дуугарч гуйж, мэдэгдэл гаргаж байж арай гайгүй болж байж билээ, Бодит үнэн шүү.
2019-08-03
Ner bhgvi:
Odoo zuer ireedvig harsan ni deer boluudaa aliin bolgon Oros ahnar gej uluntuj ywahwedee America Ypon Brasil geel olon ulsuudtai holboogoo iluu saijruulah ni zuin hereg bolvuu ta nar yaj bodoh ni hamaagvi minii uzel bodol
2019-08-03
иргэн:
Таны дурьдсан орнуудтай харьцаагаа сайжруулах сонирхол манай гадаад бодлогод асар их бий. Гэхдээ эдийн засгийн харилцаа л харилцааны төлөвийг тодорхойлдог. Эдгээр улстай эдийн засгийн хувьд харилцан ашигтай худалдаа хийх боломж тун хомс юм. Яагаад гэхлээр хойд урд хоёр хөрштэй өрсөлдөх чадвар байхгүй. Ямар ч юм үйлдвэрлэсэн хятадаас хямд хийж чадахгүй, дээр нь нэмээд тээвэр дэд бүтцийн асуудлаа шийдэж зохицуулж чадахгүй, ямар ч эрдэс баялаг, түүхий эд дурьдсан улсад гаргалаа гэхэд хятадаас илүү үнэтэй авч чадахгүй. За тэгээд л энэ бүхэн зөвхөн яриа хэлэлцээний түвшинд өнгөрнө дөө. Ноос ноолууран бүтээгдэхүүн гаргаж болох ч шууд АНУ руу аваачихгүй, заавал хятадаар л дайрч таарна. Тэд хориг юм уу, татвар ноогдуулахад л энэ бүхэн биелэхгүй байх магадлалтай, Онгоцоор Сөүлээр дэмжуулж болох ч үнэтэй гарах тул ашиг бага байх болно. Тооцоо судалгаагаа сайн хийж байж л хүний дургүй хүргэмээр юм даа, Далай ламыг айлчлуулаад яаж баларлаа. Сөнөх дээрээ тулаад Гадаад сайд нь утсаар уйлан дуугарч гуйж, мэдэгдэл гаргаж байж арай гайгүй болж байж билээ, Бодит үнэн шүү.
ui:
5-n nastai huuhed l iim yum yridag shuu
2019-08-02
terchin ungursun ingej bodoj bolohgui shuu
2019-08-02
Миний бодол:
Яахав ноос ноолууран бүтээгдэхүүн татваргүй оруулчвал гол хэрэг бүтэж бгаа нь тэр.. хууль өргөн барьж гишүүн нь өөрсдөө сайн хичээгээрэй хятад монгол бүдүүн дарга нарт квотоо алдчив гэж захьсан...орос хятад 2 ч нэхх тоохгүй шт
2019-08-01
Tegsen gesen medeegui shde kkk. Dolig shaah yumaa
2019-08-01
Зочин:
Оросууд дандаа доош нь хиих юмаа монголыг Орос улсыг монголчууд байгуулж өгсөн биз дээ
2019-08-01
ui:
5-n nastai huuhed l iim yum yridag shuu
terchin ungursun ingej bodoj bolohgui shuu
Bla bla bla
2019-08-01
Zochin:
Холын Америкаас тусламж эрж хайхаас 2 хөрштэй эдийн засгийн түншлэлийг илүү хөгжүүлэх нь Монгол улсад тустай болохыг өнгөрсөн 25-30 жил харуулсан шүүдээ.
2019-08-01
Tegsen gesen medeegui shde kkk. Dolig shaah yumaa
Bla bla bla
kkk:
kk unen2
2019-08-01
kk unen2
2019-08-01
Оросын түрэмгийлэгчид булаан эзлэхээс өөр юп ч хийж чадахгүй
2019-08-01
kkk:
kk unen2
kk unen2
zochin:
Худлаа дүгнэлтүүд голлосон нийтлэл байна.
2019-08-01
Negen:
Gegeelgeer harah yum bol mongol anu-tai hariltsaa togtooj tuun deeree duruj 2 hurshteigee hariltsaagaa orgojuuleh bha gej bodoj bna gehdee buhel buten uls bna daa bodoj tuluvluj hiideg bailgui ymartai ch ene ailchlal ur dun undurtei bolson bhaa gej bododj bna gagtshuu manaih dotootdoo emh zambraatai bolchuul mongol hugjihud asuudal alga