“Ариун монгол мах” компанийн махны үйлдвэрийг хаалаа
2019-08-01

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн XIX хороо, Тахилтын гудамжинд байрлах “Ариун монгол мах” гэх компани нь үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлгүй, стандартын шаардлага хангаагүй, бохир нөхцөлд мах бэлтгэж байна гэх мэдээллийн мөрөөр МХЕГ-ын ХХААХ-ын хэлтсийн дарга Д.Батжаргалаар ахлуулсан баг газар дээр нь хяналт шалгалт хийлээ.

 

Шалгалтаар тус үйлдвэрийн агуулахад адууны 60-70 тонн орчим махыг ангилан хөлдөөж хадгалж байсан бөгөөд гарал үүслийн бичиггүй, худалдан авсан, худалдсан зэрэг ямар нэг баримт, бүртгэл байхгүй, махыг А, В, С гэж ангилсан байгаа нь экспортлох зорилгоор бэлтгэсэн байж болзошгүй байна. Түүнчлэн үйлдвэрийн байранд гар угаах, ариутгах хэсэг байхгүй, ариутгал, цэвэрлэгээ хангалтгүй, мал эмнэлэг, ариун цэврийн шаардлага хангаагүй нөхцөлд үйл ажиллагаа явуулж байв.

 

Иймд үйлдвэрийн үйл ажиллагааг түр зогсоож, агуулахыг лацдан компанийн холбогдох бичиг баримтыг мэргэжлийн хяналтын байгууллагад шалгуулахыг хариуцагчид даалгалаа.

 

Хяналт шалгалт үргэлжилж байна. 

 

Shuud.mn
Сонин хачин
Нэг л сүрхий шалгалаа, торголоо, хураалаа, хаалаа л гээд байдаг. Ямар ч үр дүн, дэвшил гардаггүй байсан нь оймсддогтой нь холбоотой байжээ.
2019-08-07
Одоо оймсондоо хийхгүй биз. Хаанаа хийх бол оо. Хэхэхэ. Тэдний зогсоож бгаа нь бүгд асуудалтай шүү.
2019-08-06
Зочин:
Нэгэнт авч нөөцлөөд урагш гаргах гэж бгаа махыг хураана, үйлдвэрийг нь хаана гээд яах вэ дээ. Хятадууд юу ч идсэн яадын. Худлаа хясаа боогдуулж мөнгө авах гээд балиар юмнууд.
2019-08-05
Иргэн:
МХЕГ-хан энэ компани дээр мөнгө босгох нь дээ.
2019-08-04
Хангай:
Удахгүй мөнгө нэхэж эхэлнэ
2019-08-02
Хангай:
Хясан боогдуулж эхэлжээ
2019-08-02
оймсны л гай шүү дээ хаха
2019-08-01