Сибирийн түймэр: Ойн түймрийг дарахад Трамп тусламж санал болгов 
2019-08-01


АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай утсаар ярин, Сибирийн түймрийг унтраахад тусламж санал болгосон талаар Кремлийн хэвлэлийн алба мэдээллээ. 


“Өнөөдөр /долоодугаар сарын 31/ Америкийн талын санаачилгаар Владимир Путин, Дональд Трамп нар утсаар ярьсан. Энэ үеэр Сибирийн түймэртэй тэмцэхэд Орост тусламж үзүүлэхийг Трамп санал болголоо ” гэж хэвлэлийн алба мэдээлжээ. 


Үүний хариуд Путин “тусламж, дэмжлэг санал болгож, ийнхүү анхаарал тавьж байгаад” чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлээд шаардлагатай бол тусламж авна хэмээн мэдэгдсэн байна. 


Түүнчлэн Сибирт гал түймэртэй тэмцэх хүчирхэг агаарын бүлэглэл байгуулагдсан бөгөөд агаараас түймэр унтраах ажил эхлүүлсэн гэдгийг Трамп дуулгажээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Наад үг үсгийнхээ алдаануудаа хянаж бич л дээ...Трампт дуулгасан гэж бичээч. Юуны чинь Трамп дуулгах вэ дээ.
2019-08-01
хэрэм:
Трампд дуулгасан юм уу? Трам дуулгасан юм уу
2019-08-01