Түймрийг унтраахад туслах шуурхай штаб байгуулагджээ 
2019-08-01

 

ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгугийн тушаалаар ОХУ-ын Батлан хамгаалахын хэрэг эрхлэх газрын үндсний төвд Красноярск мужид гарч буй ойн түймрийг унтраахад тусламж үзүүлэх шуурхай штаб байгуулагдсан талаар ОХУ-ын БХЯ –ны хэвлэлийн алба мэдээллээ. 


Энэ штаб нь “Красноярск мужид гарч буй ойн түймрийг унтраахад тусламж үзүүлэхийн тулд татсан хүч хөрөнгийг зохицуулах” зорилгоор байгуулагдсан байна. 


Мөн Батлан хамгаалахын дэд сайд, армийн генерал Дмитрий Булгаковоор удирдуулсан ОХУ-ын Батлан хамгаалах яамны шуурхай бүлэг Красноярск руу  нисчээ. Түүнчлэн Красноярск мужид гарч буй түймрийг унтраахаар 10 ширхэг Ил-76 онгоц илгээхээр болсон байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин