Сибирийн түймэр дэлхийн цаг уурын өөрчлөлтийг хурдасгана
2019-08-01

Сибирийн ойн түймрээс үүдэлтэй утаа болон шаталтын бүтээгдэхүүнүүд дэлхийн дулаарлыг нэмэгдүүлж, Арктикийн мөс хайлах явцыг хурдасгана гэж шинжээчид сэрэмжлүүлсэн тухай CBS News мэдээллээ.

 
Дэлхийн цаг уурын байгууллагын төлөөлөгчдийн мэдэгдснээр тотог үнс мөсөн дээр унаж, мөсний нарны цацраг ойлгох чадварыг бууруулдаг гэнэ. Ингэснээр мөсний гадаргуун дээр дулаан хадгалагдах явц удаан болж улмаар Арктикийн мөс болон мөнх цэвдэг хайлах хурдыг нэмэгдүүлэх аюултай аж.  Түүний зэрэгцээ их хэмжээний хүлэмжийн хий ялгарч байгаа нь цаг уурын өөрчлөлтийн нөхцөл байдлыг хурцатган, хэтийн ирээдүйд илүү өргөн талбай хамрасан түймэр үүсэхэд нөлөөлөх юм байна. 


Асар том талбайг хамарсан ой мод шатснаас үүдэн агаар мандалд цацагдаж буй нүүрсхүчлийн хийн хэмжээ томоохон хотуудын ялгаруулж буй энэ төрлийн хийн хаягдалтай ижил байдаг гэнэ. 


Экологийн байгууллагуудын мэдээлснээр, энэ онд 12 сая га хэмжээтэй ой шатсан нь хүлэмжийн хийг эрс нэмэгдүүлж, агаар мандлын нүүрстөрөгчийг мод шингээх хэмжээг багасгасан байна. 


Greenpeace-ийн мэдээлснээр энэ улиралд Оросын Холбооны  Улсад 12 сая га талбай бүхий ой шатсан бөгөөд хамгийн том түймрүүд Эрхүү муж, Красноярск хязгаар, Якутад асч байгаа юм. Эдгээр түймрүүдийн нийт талбай 3,5 сая га-д хүрсэн байна. 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Онцгой байдал зарлацан унтраахгаад үзэж л байна. Даанч байгалийн өмнө хүчин мөхөсдөж байна.
2019-08-03
маш их харамсаж байна:
ганцхан ОХУ-ийн асуудал биш.хайран дэлхий үр хойч минь яах вэ хэдэн мянган хүн бурхан болсноос илүү хайран харамсалтай байна
2019-08-02
Зочин:
Энэ ганц ОХУ-ын асуудал биш, дэлхийн дээрэмчид болох АНУ, Англи зэрэг улсууд Дэлхийн 2 дугаар дайнд гаргасан хэмжээний хөрөнгө гаргах шаардлагатай.
2019-08-02
hiran mod:
orosuud yagaad yu ch hiihgui bn ve
2019-08-01
Зочин:
Онцгой байдал зарлацан унтраахгаад үзэж л байна. Даанч байгалийн өмнө хүчин мөхөсдөж байна.
дэлхийн хоёр уушигны нэг нь шатаж байна
2019-08-01