Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл олон улсад үнэлэгдлээ
2019-08-01

Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл 2018 оны 6 дугаар сарын 01-нээс 2019 оны 6 дугаар сарын 04-ны хооронд Ази номхон далайн орнуудын байгууллагуудын чанарын үнэлгээг амжилттай хийлгэж, Олон улсын чанарын шаардлагыг хангасан байгууллагын гэрчилгээг өчигдөр (2019.07.31) хүлээн авлаа.

 

 

Ази номхон далайн орнуудын байгууллагын чанарын баталгаажуулалт авсан байгууллагууд олон улсад үйл ажиллагаа явуулах эрхтэй болох юм. Үүнээс гадна магадлан итгэмжлэлийг олон улсын түвшинд бие дааж болоод хамтарсан хэлбэрээр хийх, өөрийн шинжээчдийг гадаад, дотоодын их дээд сургуулиудад ажиллуулах, хамтарсан сургалт явуулах, мэргэжилтэн солилцох зэрэг мэргэжлийн үйл ажиллагааг өргөн хүрээнд зохион байгуулах боломжтой болох аж.

 

Ази номхон далайн орнуудын байгууллагын чанарын баталгаажуулалтын гэрчилгээ нь тус байгууллагын үйл ажиллагаа нь олон улсын түвшинд хүрсэн, Ази-Номхон далайн орнуудын чанарын шаардлагыг хангасан гэдгийг баталж буй хэрэг юм.

 

Эх Сурвалж: Боловсрол соёл шинжлэх ухаан спортын яам

 

Shuud.mn
Сонин хачин