Жолоочгүй машины уралдаан анх удаа боллоо 
2019-08-02

Испанид дэлхийд анх удаа, жолоочгүй машинуудын уралдаан болжээ. Энэ уралдаанд Roborace компанийн боловсруулсан уралдааны машинуудын хоёр баг оролцсон байна. 


Эдгээр цахилгаан машинууд нь 402 морины хүчтэй бөгөөд цагт 320 км хурдлах чадвартай гэнэ. Эдгээрийг хүний ямар ч оролцоогүйгээр Nvidia Drive PX 2  процессорын үндсэн дээр бүхээгний компьютерээр удирддаг аж. 


Энэ машиныг чиглдүүлэхийн тулд таван лидар, хоёр радар, 18 хэт авиан мэдрэгч, зургаан камер, хурдны хоёр оптик мэдрэгч болон хиймэл дагуулын чиглүүлэгч гэсэн төхөөрөмжүүдийг ашигладаг юм байна. 


Уралдааны үеэр осол гарахаас сэргийлэхийн тулд машинууд гагцхүү замын шулуун хэсэг дээр нэгнээ гүйцэж түрүүлж байсны дээр нөгөөгөөсөө “гүйцэж түрүүлж болох эсэхийг асууж” байсан гэнэ. Тодруулбал урд яваа машиндаа ойртож очоод “гүйцэж түрүүлэх зөвшөөрөл” авч байжээ. 
 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин