"Баянмонгол" хорооллын нүхэн гарцны зүүн талын туслах замыг хаана
2019-08-01

Баянзүрх дүүрэг 26 дугаар хороо "Баянмонгол" хорооллын нүхэн гарц, зүүн талын туслах замын гадаргуун ус зайлуулах шугам угсралтын ажил хийгдэж байгаатай холбогдуулан 2019 оны 08 дугаар сарын 01-нээс 08 дугаар сарын 03-ны өдрийг дуустал тус замыг хаах шаардлагатай болжээ.

 

Иймд хөдөлгөөнд оролцогч бусад замыг сонгон хөдөлгөөндөө анхаарал болгоомжтой оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас уриаллаа.

 

 

 

Shuud.mn
Сонин хачин