Якут, Красноярскт орох бороо түймэрт нөлөөлөхгүй 
2019-08-02

Ойрын өдрүүдэд Якут болон Красноярск хязгаарт орох багахан хэмжээний бороо 2 сая га гаруй талбайг эзлэсэн ойн түймэрт дорвитой нөлөө үзүүлэхгүй гэж Ус цаг уурын “Фобос” төв мэдээлснийг ТАСС дамжууллаа. 


“Наймдугаар сарын нэгнээс гурван хүртэл бороо орох хэдий ч борооны эрч болон хамрах хүрээ нь түймэрт огтхон ч нөлөөлөхгүй. Энэ их хэмжээний талбайг услахуйц их бороо орохгүй” хэмээн цаг уурын төв мэдээлжээ. 


Оросын ойн хамгаалалтын газрын мэдээлснээр, долоодугаар сарын 31-ний өдрийн байдлаар Орост 2.8 са га талбай бүхий ойд гал гарсан бөгөөд эдгээр нь хүрэхэд хүндрэлтэй газруудад байрлаж байгаа аж. Хамгийн том талбайг хамарсан гал түймэр Якут (1.1 сая га тайга), Красноярск хязгаар (1.1 сая гаруй га), Эрхүү муж(1 сая гаруй га )-д асч байгаа юм байна. Гал түймэр унтраахад 2.7 мянган хүн, 390 техник, 28 онгоц дайчилжээ. 


Ойн түймэртэй холбоотойгоор Эрхүү муж болон Красноярск хязгаарын бүхий л нутаг дэвсгэрт Буриадын хоёр аймаг, Якутын нэг аймагт онц байдал тогтоосон юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Шинэ дээр нь унтраахгүй тэнэг иванууд,
2019-08-02