Ерөнхийлөгч Х.Баттулгын АНУ-д хийж буй айлчлалыг оюутан-судлаач ингэж харжээ
2019-08-02

 

 

Монгол Улсын ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-д айлчлал хийж АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамптай уулзсаныг хэвлэл мэдээллээр харлаа. Нэгэнт олон улсын харилцааны чиглэлээр Европт суралцаж байгаа хүний хувьд дүгнэлт хийх гэж оролдлоо. 

  

Мэдээж айлчлал сайхан боллоо. Муулсан магтсан зүйлс монголын нүүр номоор дүүрэн л байх шиг, гэхдээ алс холоос харан суугаа мэргэжлийн болох гэж ядаж байгаа хүний хувьд бусад айлчлалуудаас эрс ялгагдах хэд хэдэн онцлог зүйл байлаа гэж үзэж байна. Орчин үеийн гадаад харилцаанд хувь хүний буюу лидерийн гүйцэтгэх үүрэг урьд үеэс илүү өндөр болоод байгааг Трамп, Ким нарын уулзалтаар жишээ татан багш нар маань тайлбарлаж байсаныг үндэслэн энэ чиглэлээр дүгнэлт хийх гэж оролдлоо.


1. Эхний өдрийн илтгэл дээр (судалгаа биш санал бодол учраас албан ёсны нэрийг ашигласангүй) Ерөнхийлөгч маань 2 маш том санааг хэлсэн болтой. Эхнийх нь Монгол улс дэлхийн тэргүүлэх түүхэн гүрэн юмаа гэдгийг Хятадын цагаан хэрмээр жишээ аван маш сайхан хэлсэн явдал. Энэ үгийг монголчууд бид дотроо л яриад байдаг байсан болохоос ерөнхийлөгч шиг ингэж дэлхий нийтэд хэлж байсангүй. Энэ үг америкийн үзэгчдэд Мулан зэрэг кинонуудаар дамжаад аль хэдийнээ суусан байсан учраас шууд бас их дуртай хүлээж авах шиг боллоо. Учир нь өөрсдийгөө агуу гэж үздэг ард түмэн агуу ард түмэнтэй л харьцана. Нөгөө талдаа энэ үг Хятад улсыг гомдоосон юм огт байхгүй, учир нь хятадууд өөрсдөө хүртэл үүнийг хүлээн зөвшөөрдөг төдийгүй кинонууддаа ч энийг дүрслэн гаргадаг. Тийм учраас ерөнхийлөгчийн Цинши хуандигийн нэрийг дурдаж байгаад хэлсэн үг айлчлалын суурь дэвсгэр үг болж чадсан гэж бодож байна. Олон улсын харилцааны төрөл бүрийн хичээлүүд дээр нөгөө талынхаа анхаарлыг эерэгээр татах үг үйлдэл нь яриа хэлэлцээний уур амьсгалыг өөрчилж, амжилттай болоход нөлөөлдөг гэж заадаг нь энэ болтой. Мөн Хятад улстай эн зэрэгцэхүйц түүхтэй улс байдгийг америкчууд бараг л мэдэхгүй бөгөөд 200-хан жилийн түүхтэй төртэй, европын түүхийг дунд сургуульдаа үздэг америкчуудын хувьд энэ өгүүлбэр маш хүчтэй байсан төдийгүй монгол улсыг, монголчуудыг тодорхойлох тодорхойлолт болсон болох нь дараагийн өдөр ерөнхийлөгч Трамп, манай ерөнхийлөгчийг цагаан ордонд тосож авахдаа хэлсэн “тэмцэгч ард түмэн” гэдэг үгнээс шууд харагдаж байх шиг.

 


2. Эхний өдөр дурдагдсан дараагийн том санаа нь (албан бус эх сурвалжуудаас мэдээлэл авсан болохыг анхаарна уу) Клинтон ерөнхийлөгчийн тухай дурдсан явдал. Клинтон ерөнхийлөгч ба түүний гэр бүлийн сүүлийн жилүүдийн улс төрийн үйл ажиллагаа Трамп ерөнхийлөгчийн шууд эсрэг чиглэж ирсэн учраас ийнхүү түүний нэрийг дурдах нь АНУ-ын ерөнхийлөгчийн сэтгэлд эерэгээр тусах төдийгүй монгол улстай харьцах харилцаа нь сонгуулийн үйл ажиллагаанд ч эерэгээр нөлөөлж болохыг харуулсан ихээхэн том алхам болсон гэж бодогдлоо. Үүнтэй ижил төстэй алхамуудыг улс төрчид олон арван удаа хийж байсан бөгөөд үүний нэг жишээ нь Унгарын ерөнхий сайд Орбан Виктор 2017 оны 8 сард Трамп нэр дэвшигчийг ерөнхийлөгчийн сонгуульд дэмжиж байгаагаа урьдчилан мэдэгдсэний үндсэн дээр сонгуулийн ялалтынх нь дараа Америк-Унгар 2 улсын хэцүү байдалд ороод байсан харилцааг хэвийн түвшинд гаргаж ирсэн билээ. Ийнхүү ерөнхийлөгч маань Трамп ерөнхийлөгчтэй уулзаагүй байхдаа анхаарлын төвд орж, эерэг сэтгэгдэл төрүүлж чадсан, маш сайхан амжилттай мэдэгдлүүдийг хийсэн гэж бодогдож байна.

 


3. Мэдээлэл дутуугаас болоод тодорхой дүгнэлт хийх боломж тааруу байгаа ч тэр морь бэлэглэсэн явдал бас их эерэг мессеж болсон. Дипломат ёсны бэлэг сэлт нь утга учир төгс байх учиртай төдийгүй бэлэг өгөгчийн давуу талыг үзүүлсэн байх хэрэгтэй гэж заадаг, тэгвэл ерөнхийлөгч маань монгол морь бэлэглэсэнээр дээр дурдагдсан агуу түүхтэй, өв соёлоо хадгалан үлдсэн үндэстэн гэдгээ дахин нотолсон нь бэлгийн ач холбогдлыг улам өндөрт өргөж байна. Ач холбогдолтой болсоны баталгаа нь моринд өгсөн нэр, “ялалт” гэдэг нэр ямар ч тохиолдолд бэлэг, бэлэг өгсөн ард түмэн аль аль нь ихээхэн эерэг сэтгэгдэл төрүүлсэний баталгаа, магадгүй Трамп ерөнхийлөгч ирэх ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг бэлэгдэн энэ нэрийг өгсөн ч юм билүү...  

 


4. Эдгээр урьдчилсан нөхцөлүүдийн үндсэн дээр 2 төрийн тэргүүний уулзалт сайхан боллоо. Дэлхийн хамгийн хүчирхэг гүрэнтэй стратегийн иж бүрэн түншлэлтэй улс хэр олон байдаг юм болдоо. (энэ тухай судалгаа хийнээ) Хэдэн жилийн өмнө манай экс ерөнхийлөгч гэнэт, хэнтэй ч зөвлөхгүйгээр “төвийг сахих бодлого” гэгчийг гаргаж ирээд дэлхий дахины амыг ангайлгаж, гайхшийг барж байсны дараа шинэ ерөнхийлөгч ийм гадаад бодлого явуулсанаар Монгол улсын гуравдагч хөршийн бодлого бусад улсуудаас сайшаал хүртэх нь дамжиггүй. Манай багш нар гуравдагч хөршийн бодлогыг ихэд сонирхдог юм. Одоо ОХУ, БНХАУ, АНУ гэсэн 3 тэргүүлэгч гүрэнтэй стратегийн түншлэлийн харилцаа бүхий Монгол улсын гадаад бодлого хамгийн зөв зам дээр байгаа төдийгүй, дэлхийн бусад улс орнуудад жишиг болж эхлэх болов уу.        

 


5. Уулзалтын үеэр урьдчилан тавьсан суурь дээрээ дөрөөлөн малын гаралтай бүтээгдэхүүний экспортын талаар ярилцсан нь энэ асуудал ажил хэрэг болох итгэлийг бий болгож байна. Ерөнхийлөгчийн зүгээс малын гаралтай бүтээгдэхүүний экспортын асуудлыг ярихдаа - ядуурлыг бууруулах, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих гэсэн 2 үндсэн шалтгааныг дурдсан нь маш ухаалаг, цагаа, байраа олсон тайлбар болох шиг боллоо. Учир нь өнөөгийн дэлхий удирдагчдын зайлшгүй шийдвэрлэх шаардлагатай гэж үздэг асуудлуудын дунд энэ 2 асуудал маш том байр суурь эзэлдэг. Мөн уулзалтанд манай Их аварга Д.Дагвадорж маань оролцсон нь спортыг дипломат харилцааны нэг хэсэг болгон өргөнөөр ашиглаж буй өнөө үед өөрийн давуу талаа ашигласан ихээхэн ач холбогдолтой зүйл болсон төдийгүй, Трамп ерөнхийлөгчийн Японы айлчлалын үеэр сүмод хандуулж байсан сонирхлыг соргог ашигласан үр дүн бүхий арга хэмжээ болжээ. Үүний баталгаа нь 5 минут төлөвлөсөн уулзалт 40 минут болсон, мөн Трамп ерөнхийлөгч сүмогийн 4 аваргын талаар дурдсан, дахин дахин тэмцэгч ард түмэн гэдгийг онцолсон явдал байлаа. Маш богино хугацаанд ерөнхийлөгч маань дэлхий дахинд тэргүүлэгч гүрэн гэдгээрээ танигдсан Хятад, Япон 2 гүрэнтэй Монгол улс ихээхэн өвөрмөц хэлхээ холбоотой, зарим талаар тэднээс илүү гэдгээ харуулж чадсан чадварлаг дипломат алхам хийлээ. Браво...        

 


6. Уулзалтын үеэр ерөнхийлөгч маань Сибирьт учраад буй гамшгийн талаар ярьсан бололтой. Энэ нь хэд хэдэн шалтгаанаар маш амжилттай сэдэв болсон санагдаж байна. Хамгийн түрүүнд төрийн тэргүүнүүд уулзалдах үед байгаль орчны сэдвийг хэрхэн хөндөж байгаагаар нь тэдгээр уулзалтыг дүгнэж байдаг үүднээс харвал Монголын ерөнхийлөгч бүс нутгийн байгаль орчны асуудалд ихээхэн анхаарал хандуулдаг болохыг илэрхийлэн харууллаа. Дараагийн нэгэн чухал зүйл нь Монгол улс хоёр хөрштэйгээ бүх талын маш нарийн холбоо харилцаатай болохоо дахин нэгэн жишээгээр нотлон харуулснаар Хятад, Оростой холбоотой асуудлаар Монголыг заавал тооцож байх хэрэгтэй юм байна гэдэг ойлголтыг өгсөн чухал алхам боллоо. Мэдээж Путин ерөнхийлөгчийн нэрийг дурдсанаар сайн хөршийн харилцаатай төдийгүй удирдагчдын хүн хоорондын харилцаа сайн болохыг батлан харуулсан болов уу. Олон улсын харилцаанд хэдийчинээ өргөн хүрээнд ярилцаж, хэдийчинээ өргөн сэдэв хөндсөнөөр нь үнэлгээ өгдөг гэж багш нарын зааж байсны дагуу ерөнхийлөгч маань өөрийгөө олон улсын түвшингийн улс төрч, өмнөх ерөнхийлөгчөөс тохой илүү дипломатч гэдгээ харуулах шиг боллоо. Үүний баталгаа нь уулзалтын дараа Трамп ерөнхийлөгч Путин ерөнхийлөгчтэй утсаар ярьж, энэ тухай Путин ерөнхийлөгч дэлхий дахинд мэдэгдсэн явдал юм.           

 


Нэгтгэн дүгнэвэл айлчлал маш амжилттай, сайн болсон төдийгүй Монголд Улсын маань ерөнхийлөгч дэлхийн улс төрийн топ тавцанд өөрийгөө тод томруун харуулж чадлаа гэж дүгнэхэд болохоор байна. Миний энэ өчүүхэн дүгнэлтүүд хичээл дээр сонссон мэдсэний дагуу, мөн Унгар улс болон Европын зарим улсуудад өндөр дээд хэмжээний айлчлалд дүгнэлт өгдөг уламжлалын дагуу богино хугацаанд бичлээ.

 

Та саналаа өгвөл ихэд баярлах болно. Цаашлаад жижигхэн судалгаа болгон өргөжүүлж, нийтлэл, курсын ажил болгох санаатай байна.        
 

 

Б.Анударь
 

Shuud.mn
Сонин хачин
2021 оны 1-р сарын 23. Бороо Гоулдын нягтлан: Сү.Батболд 12 тонн алт авсан
2022-12-08
Kha kha iimerkhu nukhduud l gadaadad oyutan sudlaach geed yavaad bga,(tusviin munguur ar uvriin khaalgaar yavsan l nukhur bkh) yumda Jenkod pyaldganasan bugs doloogchiin zulguidalaas uur yum alga kkk
2021-12-11
Zochin:
Zaluu hun bolhoor dugneltig ungun talaas ni hisen bololtoi. Turshlaga suuj aguullaga bolon bodlogin tsaad talig hardag boloh bh. Harin erunhilegch maani handlagad ni huurtan zuv dugnelt hilgui aldaj asgachihgui bh boltugai
2019-08-10
Цагын тохироо нь Баттулга ерөнхийлөгч байх үетэй давхацаж таарлаа. Тэрнээс ганц Буттулга очоод л түнш болсон хэрэг биш. Сайн муугаараа хэлэгдсэн олон үеийн хүмүүсийн хичээл чармайлтаас гарсан үр дүн. Мэдээж эрин үеийн хувь хишиг Баттулгын PR болох нь дамжмггүй.
2019-08-07
Бат:
Одоо монгол улс хөгжих гарц нь Үндсэн хуулинд параламентаа 2 танхимтай болгох өөрчлөлт оруулаж төрд ард түмний хяналт хэрэгтэй боллоо
2019-08-06
saihan bichjee taalagdaj bna.sainohin bna
2019-08-06
Тэр тэнэгт зориулав:
Өөртөө зориулав хэлчихэж чадахгүй ичэж байна гэдэг ололт шүү найзаа. Дараа арай гэрэлтэй сэтгэх байлгүйдээ амжилт
2019-08-05
Jhook:
sadasd
2019-08-05
LUL:
XUULIA UNSH CHAMAIG XUSSEN XUSEEGU OLINXIIN SANALAAR GARCH IREED TOLOOLJ BGN ER NI CHAMAIG TOLOOLNU BAINA UU NADAD LAV XAMAGU
2019-08-05
Улс төр ойлгодоггүй над хүртэл сайхан сэтгэгдэл төрүүллээ. Би төр засгаа хүндэлдэг ч ерөнхийлөгчийг хэрэгтэй гэж харж эхэллээ. Сүрхий жаал байна.
2019-08-05
Овгон:
Эхорон улсаа шоудахгуйгээр унэн талыг нь баримталсан нь маш их нолоолсон байх,Худал хуурмаг биш эх орон тумэн олон гэсэн сэтгэл нь их гурний еронхийлогчид таалагдсан болов уу? Уг ундэс туухээ зов танилцуулж чадсан нь сайн болждээ.Бох хун тэнэг гэсэн ойлголттой хумууст сайн цохилт боллоо.Оорийгоо ондорт орогсон онгироо хооруу хумууст сургамж боллоо.
2019-08-04
Иргэн:
Бүгд л сайхан үр дүн авчирах талаар эерэг бодолтой байх ньзөв шүү дээ, Амжилт
2019-08-04
Мэргэжлийн үүднээс дүгнэлт хийж бага ч болов мэдээлэл өгсөнд баярлалаа. Судлаад байх юу байх вэ цаашид улс орноо яаж авч явах вэ иргэд бид юуг анхаарвал зохистой тал дээр нь хэлж өгөх юм байвал хэл дээ ????
2019-08-04
Hi bayar xvrgei chamd ix yxaalag buguud chambai bichcen ba chamd cyrlagiin undur amjit xvsei
2019-08-04
M:
Энд элдэв янзаарл сэтгэгдэл бичиж юуч гэж бичиж энэ нийтлэл хүнд хүрч бгаагийн илрэл
2019-08-03
Chinii huuheduud ch bas huurhun shuu de hoo
2019-08-03
Za iimerhuu haritsaj bga humuusiin handalt chinii oyun bodold uurchilult hiij chadahgui n oilgomjtoi yu surj bga chin chuhal eh oroniihoo ireiduig zuvuur harj zuvch bai buruu ch bai uuriin dugneltee busadtai huvaaltsan gedeg bol handalga zuv ireeduig gereltee bolgoh hunii uildel zuveer harj bnaa gesen amjilt husie chamd chamaig buruu harj bodoj shuumjilj bga setgegdel buhen chinii amjiltiin undes
2019-08-03
Иргэн:
хүүхэд ийм дээрээ л хөөрхөн
2019-08-03
Chinii huuheduud ch bas huurhun shuu de hoo
ter tenegt zoriulaw:
chi ochiod ulzad gar barij amjilt buteel yrij chadahguiges hoish bitgi olon ym yri hashaandaa setgesen banhar we
2019-08-03
Тэр тэнэгт зориулав:
Өөртөө зориулав хэлчихэж чадахгүй ичэж байна гэдэг ололт шүү найзаа. Дараа арай гэрэлтэй сэтгэх байлгүйдээ амжилт
Zochin:
100 $ - yn hulsnii nuguu tanil PR
2019-08-03
А.Ербол:
Товч бөгөөд тодорхой бичсэн байна Анударьд цаашдийн сурлага хөдөлмөрт нь улам их амжилт хүсьэ.
2019-08-03
Mongol:
Iimerhuu teneg, ataarhuu zangaa hezee bolih bol? Bitgii ingej baigaach. Busad hund Chi hog novsh met sanagdaj, haragdaj baigaa
2019-08-03
Зочин:
Үе үеийн ерөнхийлөгч нар дундаас санаанд нийцсэн хүн байгаагүй. Гэхдээ Монгол улсын төрийн тэргүүн гэдэг утгаар нь хүндэтгэж үздэг. Иймд одоогийн бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа ерөнхийлөгчдөө бас хүндэтгэлтэй хандана уу гэж та бүхнээс хүсэж байна. Харин ч илүү шуурхай эх орныхоо эрх ашгийн төлөө алсыг харж сэтгэж байгаа хүн гэж боддог. Гэхдээ энэ миний хувийн бодол. Та бүхэнд өөр бодол байхыг хүлээн зөвшөөрч хүндэтгэлтэй хандана.
2019-08-03
z:
barag l mun duu chi barag dugchihej bgam bish uu
2019-08-03
za barag l munduu chi barag dugnchihej bgaam bish uu kkk
2019-08-03
E:
Putinii stegegdeliig haanaas olj unshih we
2019-08-03
me:
setgel mash ih hudulluu.towch buyu todorhoi bichsend bayarlalaa
2019-08-03
Би:
Ямар аймаар их алдаатай бичдэг юм бэ.
2019-08-03
Намайг л лав энэ хулхи бөх төлөөлөхгүй. Монголын ард түмний 17% нь дэмжиж гарч ирсэн бөх.
2019-08-03
H:
Ork
2019-08-03