Хотын төвийн сул газрыг авто зогсоол болгох ажлыг судлах чиглэл өглөө
2019-08-02

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн өнөөдрийн ээлжит хуралдаанаар замын хөдөлгөөний ачааллыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж байгаа ажлын талаар хэлэлцлээ.

 

 

Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зохион байгуулалтын арга хэмжээ авах тухай тогтоолын төслийг нийслэлийн Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч С.Энхтөр болон холбогдох албаныхан зөвлөлийн өмнөх хуралдаанд танилцуулж, хэлэлцүүлсэн юм.

 

Зохицуулалт инженерчлэлийн газрын дарга С.Энхтөр:  Хотын А бүсэд дугаарын хязгаарлалтыг тэгш, сондгойгоор ялгахаар судалж байгаа. Шийдвэрийг хараахан гаргаагүй байна. Гэхдээ энэ шийдвэр өдөр бүр хэрэгжихгүй, замын ачаалал хүндэрсэн зарим нэг тохиолдолд. Жишээ нь баяр ёслолын үеэр хэрэгжүүлэх боломжтой гэдгийг тодруулж хэлмээр байна. B бүсэд гаригаар хязгаарладаг үйл ажиллагаа явагддагаараа явна. Мөн орон нутгийн улсын дугаартай автомашины хөдөлгөөнд оролцогчын эзлэх хувь өндөр түвшинд байгаа учраас энэ асуудал дээр тодорхой шийдлүүдийг гаргана.

 

2018 оны судалгаагаар зөвхөн 8, 9 дүгээр сард Улаанбаатар хотын товчоогоор 90  000 автомашин орж ирсэн. Улаанбаатар хотод хөдөлгөөнд оролцож байгаа нийт тээврийн хэрэгслийн 5 хувь буюу 17 000 орчим нь орон нутгийн улсын дугаартай автомашин байдаг. Улаанбаатар хотын хөдөлгөөнд оролцож байгаа орон нутгийн улсын дугаартай автомашинтай жолооч нарын дунд авсан судалгаагаар 15 хувь нь хувийн ажлаа, 58 хувь нь тодорхой зорилготой, 27 хувь нь тодорхой зорилгогүй, 30 орчим хувь нь нэг сараас дээш хугацаагаар Улаанбаатар хотод амьдардаг.

 

Ийм учраас тодорхой цагийн хязгаарлалттайгаар A, B бүсэд 07.00-10.00, 17.00-20.00 цагийн хооронд орон нутгийн дугаартай автомашинуудыг энэ бүсүүд рүү нэвтрэхгүй байх саналыг дэвшүүлж байгаа гэлээ.

 

Хэлэлцүүлгийн үеэр Монгол улсын зогсоолын сэлгэлтийн тоог харуулсан 90 секундын бичлэг үзүүлэв. Тус бичлэгт 60-70 машины зогсоолд өглөөний 08:00 цагаас үдшийн 20:00 цаг хүртэл ердөө 10 машин сэлгэж байгаа дүр зураг харагдав. Мөн харьцуулж өөр улсын төлбөртэй зогсоолын нэг цагийн бичлэгийг үзүүлэхэд 130 гаруй машин сэлгэлт хийв. Үүгээр харахад зогсоол эзэнгүй, хяналтгүй, төлбөргүй байдгын улмаас түгжрэл гарах бас нэгэн том шалтгаан болж байна гэж үзжээ.

 

Машины зогсоол сэлгэхгүй байгаа нь хотын түгжрэлд ихээхэн нөлөөлж байгаа учраас  шинээр 7384 машины төлбөртэй зогсоол гаргахаар судалж байгаа гэв. Хотын төвийн A,B бүсчлэлд багтаж байгаа газруудад өнөөдрийн байдлаар нийт 2382 машины зөвшөөрөлтэй зогсоол, зөвшөөрөлгүй 5330 машины зогсоол байгаа аж.

 

Энэ талаар Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Р.Дагва: Нийслэлийн иргэдэд энэ хэрэгжүүлж байгаа ажлын мэдээллийг шуурхай, бодитой, зөвөөр хүргэх ажлыг зохион байгуулах хэрэгтэй. Ялангуяа та бүгдийн танилцуулж байгаа энэ ажлууд зарим иргэн, аж ахуйн нэгжүүдэд хүндрэл үүсгэхийг үгүйсгэх аргагүй. Өнөөдрийг хүртэл ажиллаж амьдарч байсан ажлынх нь хэв маягт тодорхой хэмжээнд өөрчлөлт орж магадгүй. Тийм учраас үүнийг нийтийн эрх ашгийн төлөө яаж зөв танилцуулж олон нийтийн дэмжлэг авах вэ гэдэг ажлыг маш шуурхай яаралтай зохион байгуулах, ялангуяа сошиал орчинд энэ танилцуулгыг илүү ухаалаг, богино хэмжээгээр танилцуулж, иргэдийн саналыг яаралтай сонсох хэрэгтэй байна. Энэ ажлыг долоо хоногийн дотор яаралтай явуул, хичээл сургууль эхлэх цаг үе ойртож байгаа учраас үүнтэй уялдуулан шуурхай зохион байгуулах хэрэгтэй. Дугаар олголтыг хэрхэн ухаалгаар зохицуулж олгох талаар судлах хэрэгтэй байна.

 

Мөн бүсчлэлийн нэрийг заавал англи үсэг хэрэглэх хэрэгтэй юм уу, зүгээр криллээр нэрэлчихэж болдоггүй юм уу гэдэг саналыг хэлмээр байна.

 

Дээрээс нь газрын албатай хамтран одоогоор газар эзэмшиж, ашиглах эрхтэй хэрнээ хотын төвд ямар нэгэн байдлаар ашиглаагүй байгаа иргэдийн газрыг зогсоол болгох хэлбэрээр ашиглах ямар арга байгааг судалж, анхаарч ажиллах хэрэгтэй гэсэн чиглэлийг өглөө.

 

А.Хулан

Shuud.mn
Сонин хачин
Эрдэнэ:
Урдаас ийм ажлуудаа тооцоолж мэддэггуй ийм засгийн газрууд байна гэхээр гутамшиг юм даа.Дандаа бороо орсон хойно зовлонгоо 10 -н жилийн дараа ярьдаг ийм улс байдаг болов уу?
2019-08-04
Dr. Adity:
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802
2019-08-04
Zochin:
Ene hed er ni eruul uhaantai bgaa yum bolob uu....emgeed tugjirel unher buurbal yu geh be dee. Ymarch sudalgaa bhgui garah ur dun adilhan ymiig ajil hiisen boloh gej l hiideg bhdaa. 1+1=2*1 ene toog bodoj chadahgui l shiidver gargaj bgaa humuusdee
2019-08-03
DR. PRADHAN:
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802
2019-08-03
Nam bus irgen:
Hotin tuvd sul gazar uldsen yum uu? Bugs ergeh zaigui shavaaraldsan barilguud mashin bitgii hel hun yavah zaigui. Herev zee sul gazar uldsen bol terniigee uter turgen zogsool bolgo. Gazriin naimaachid ulun bulidog-uud avahaas ni umnu hot medeldee av.
2019-08-03
Иргэн:
Угаасаа жирийн иргэнд биш, дарга даамал, баян тарган улсад зориулсан зохицуулалт шүү дээ.
2019-08-02
ene enkhtor gej soliotoi gar uu ugui yu.iim hun ajilluulj tatvariin mongo ursgadag humuus ve
2019-08-02
Энэ бүсчлэл маш бүтэхгүй санаа
2019-08-02
Иргэн:
Угаасаа жирийн иргэнд биш, дарга даамал, баян тарган улсад зориулсан зохицуулалт шүү дээ.