Нэг өдрийн дотор 217 га түймрийг унтраажээ 
2019-08-05

Орост гарч буй ойн түймрийн талбай нэг өдрийн дотор 217 га газраар буурсан талаар ТАСС агентлаг мэдээллээ. 


Эх сурвалжийн мэдээлснээр 131947 га талбай дахь 174 ойн түймрийг унтраахаар шуурхай арга хэмжээ авч байгаа гэнэ. Гэхдээ Орост нийтдээ 3,1 сая га газар түймэрт автаад байгаа юм. 


Оросын ойн аж ахуйн бүс нутгийн диспетчерийн албадын мэдээлснээр наймдугаар сарын дөрөвний байдлаар 2,8 сая га газрын 296 ойн түймрийг байнгын ажиглалтад байгаа бөгөөд эдгээр газруудад Онц байдлаас сэргийлэх болон үр дагаврыг устгах, галын аюулгүй байдлыг хамгаалах комиссын шийдвэрээр түймэр унтраах ажлыг зогсоожээ. 


Эдгээр газрууд дахь гал түймэр нь суурин газрууд болон эдийн засгийн объектуудад аюул занал учрулахгүйн дээр түймэр унтраах зардал нь түймрээс үүдэж болзошгүй хохирлоос давах магадлалтай тул ийнхүү хяналтад орхихоор шийдсэн байна.  


Оросын ойн аж ахуйн газрын мэдээлснээр 217 га газарт асч байсан 31 ойн түймрийг унтраажээ. 


Галд автсан 3,1 сая га газраас 172 000 нь бүрэн шатсан бөгөөд наймдугаар сарын дөрөвний байдлаар шатаж буй ойн талбай 2,9 сая болж буурсан байна.


Ой хээрийн түймрийг унтраахад 3326 хүн, 428 техник, агаарын хяналт тавих 42 онгоц, гал унтраах 47 онгоц дайчлагдаад байгаа юм. 

 

Г.Бямбасүрэн
 

Shuud.mn
Сонин хачин
3 сая га газрын түймрээс 217 га-гийн түймрийг унтраажээ. Энэ бахархан бичих мэдээ мөн үү? Эсвэл тоонд муу тэнэг сэтгүүлчид тоо андуурсан байх
2019-08-05