"Буянт-Ухаа 2" 972 айлын түрээсийн орон сууцны цахим бүртгэл наймдугаар сарын 04-ны өдрөөс 05-нд шилжих шөнийн 00:00 цагт хаагдлаа.
Өчигдөр /2019.08.04/ ажлын цагаар буюу 08:00 - 17:00 цаг хүртэл бүртгүүлэх явцад алдаа гарсан и-мэйл хаяг болон регистрийн дугаар бүртгэлтэй байгаа иргэд иргэний цахим үнэмлэхтэйгээ "Нийслэлийн Орон сууцны корпораци"-ийн төв оффист /Төв шуудангийн баруун хойно Экспресс тауэр 207 тоот/ хандан сэргээлгэн авах боломжтой юм байна.
Нийслэлийн Орон сууцны корпораци” нь Нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг 972 айлын орон сууцанд хамруулах бүртгэлийн үйл ажиллагааг 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс 08 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл 14 хоногийн хугацаатайгаар цахим хэлбэрээр явуулав.
Нийт 35,003 иргэн өөрийн хүсэлтээ өгч анкетаа баталгаажуулсан байна.
Г.Сүрэн
Уншиж байна |