Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр орон нутагт байгаа намчирхал, улстөржилтийг арилгахыг захив
2019-08-04

Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар Баянхонгор аймгийн зарим сумдад ажиллаж, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар танилцуулан, ард иргэдийнсанал бодлыг сонсож ажиллаж байгаа билээ.

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр орон нутагт байгаа намчирхал, улстөржилтийг арилгахыг захив

Тэрбээр өнөөдөр /2019.08.03/ Баянхонгор аймгийн Баянлиг суманд ажиллалаа. Тус сумын хоёрдугаар багийн малчин С.Ганболдын гэрт зочилж, аж байдалтай нь танилцахын зэрэгцээ хот айлын малчин хөдөлмөрчидтэй Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийн талаар болон бэлчээр ашиглалт, малынашиг шим, өв уламжлал, соёл зэрэг олон асуудлыг хөндөж, энгийн өрнүүн ярилцав.

 

 

Малчин иргэд Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөөр баг, суманд хэдийнэ тогтсон  намчирхал, улстөржилтийг арилгахыг УИХ-ын дарга Г.Занданшатараас хүсэж байлаа. Мөн тэд сумын Засаг даргыгиргэдээсээ сонгодог болохыг дэмжиж байна. Намаас заавал Засаг даргыг нэр дэвшүүлэхгүйгээр хэнхийж чадах, мэдлэг чадвартайгаа сонгодог болох хэрэгтэй бөгөөд ажлаа зохих хэмжээнд хийж чадахгүйбол иргэд өөрсдөө огцруулдаг зохицуулалтыг ч Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлдтусгах талаар саналаа хэлж байлаа. Мөн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд төрийн албан хаагчдыг сонгогдох боломжийг хязгаарлахгүй байх нь зүйтэйг сануулсан юм. Тодруулбал, орон нутагт төрийналбан хаагчдад хязгаарлалт тогтоовол иргэдийн хуралд сонгогдох төлөөлөгчдийн чадвар муудах эрсдэл үүснэ гэв.

 

Үргэлжүүлэн УИХ-ын дарга Г.Занданшатар Баянлиг сумын иргэдтэй нэгдсэн уулзалт хийж, санал бодлыг нь сонсохын зэрэгцээ сонирхсон асуултуудад хариулт өглөө.

 

 

 

 

Баянлигчүүд анх удаа цагаан будааг тариалж байна

Тус суманд “Шинэ сум” төсөл хэрэгжиж эхлээд багагүй хугацаа өнгөрч байгаа бөгөөд бүтээнбайгуулалтын томоохон ажлын хүрээнд 20 ортой эмнэлэг, 650 хүүхдийн сургууль, 180 хүүхдийнцэцэрлэг, 150 хүүхдийн дотуур байр, захиргаа, спорт цогцолбор, 24 айлын дэд бүтэцэд холбогдсонтохилог сууц зэргийг барьжээ. Энэ сумын иргэд хийж бүтээх эрмэлзлэл дүүрэн байдаг бөгөөд Монголданх удаа цагаан будааг тариалж эхэлсэн  байна. “Gimex” компанийнхан 127 хоногийн болцтой цагаан будааны үрийг 1 га орчим талбайд суулгасан байна. Хүлэмжид үрслүүлээд хөрсөнд шилжүүлэн суулгах болон үрээ шууд тариалалтын талбайд нь тарих гэсэн хоёр аргаар тариалжээ. Ирэх сарын 20-ны үеэрхураалтаа хийхээр төлөвлөжээ. 2017 онд анх цагаан будааг тариалах туршилтаа эхлүүлж байсан. Энэонд уг нь 80-100 га-д тарих үрээ хүлэмжид үрслүүлж байсан ч цаг агаарын байдлаас болж ихэнхийг ньашиглах боломжгүй болсон. Эхний ээлжид сум орон нутаг, яваандаа улсынхаа цагаан будааны хэрэгцээг хангахыг зорьж байгаа талаараа “Gimeх” ХХК-ийн тариалалт, усжуулалтын инженер Э.Ганзориг ярьсан юм.

 

 

Баянлиг суманд жижиг дунд үйлдвэрлэлийн паркыг хөгжүүлэх ажил өрнөж байна. Иргэд нэгдэн нийлжхоршоо байгуулан хамтын хөдөлмөрөөр эсгий урлал, гутал, хөөрөг, модон эдлэл, хивс, дээл, хөх арвайнбүтээгдэхүүнийг хийж борлуулдаг байна. Өөрсдийн хөдөлмөрөөр олсон мөнгийг нийгмийн сайн сайхнытөлөө үйлсэд ч харамгүй зориулж өрх толгойлсон эмэгтэйчүүдэд дэмжлэг үзүүлдгийг Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Д.Энхжаргал хэлэв. Эдгээр хүмүүсийн нэг төлөөлөл нь “Өлзий дүүрэн баялаг” хоршооны тэргүүн С.Цэцгээ юм. Эдний хоршоо 2013 онд байгуулагдсан бөгөөд 9 гишүүнтэй. Эсгийгээр 30 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг хийжборлуулдаг. Жижиг дунд үйлдвэрлэгчид 1978 онд ашиглалтад орж байсан сумын сургуулийн хуучин байранд үйл ажиллагаануудаа явуулдаг бөгөөд өөрийн гэсэн ажлын байртай болохыг хүсэж байгаагаахолбогдох албаны хүмүүст уламжилж байлаа. Ажлын байртай болчихвол улам олон бүтээгдэхүүнүйлдвэрлэж, тэр хэрээр ажилгүй байгаа сум, орон нутгийн залуучуудыг ажлын байраар хангаж,өөрсдийн чаддаг бүхнээ зааж сургах хүсэлтэй байдаг гэлээ.

 

УИХ-ын дарга Г.Занданшатар Баянхонгор аймгийн Баянговь суманд ажиллана гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

Shuud.mn
Сонин хачин