Авлигын хэргийг хөөн хэлэлцэх ажлын хэсгийг Х.Нямбаатар ахална
2019-08-05

 

УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Улсын Ерөнхий прокурор, Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч, Авлигатай тэмцэх газрын дарга нарт хандан авлигын болон албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдэд ял завших боломж олгож болохгүй, хэт хөнгөн ял оногдуулж, хуулийг буруу хэрэглэсэн үйлдэл байгаа бол шүүхийн шийдвэрийг дахин хянах үндэслэл байгаа эсэхийг шуурхай нягтлан үзэхийг хүссэн билээ. Тэгвэл  “Ажлын хэсэг байгуулах тухай” захирамж гаргалаа.

 

Захирамжаар “Төрөөс авлига албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэхэд баримталж буй ялын бодлого, хөөн хэлэлцэх хугацаа, эрүүгийн хариуцлагын үр нөлөө, холбогдох хууль тогтоомжийн хийдэл, зөрчил болон хуулийн хэрэглээний нөхцөл байдлыг судалж, ял завшуулахгүй байх, хариуцлагыг чангатгах талаар санал дүгнэлт гаргах үүрэг бүхий” Ажлын хэсгийг байгуулсан байна.

 

 

Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар ажиллах бөгөөд гишүүдийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Н.Оюундарь, Б.Пүрэвдорж, Л.Энхболд нар багтжээ.

 

Мөн ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх, мэдээллээр хангах Дэд хэсгийн бүрэлдэхүүнийг байгуулж, Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч Х.Батсүрэн, Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан, АТГ-ын дарга З.Дашдаваа, УИХ-ын даргын Хууль зүйн бодлогын зөвлөх Ж.Сүхбаатар, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Г.Элбэгсайхан, Цагдаагийн ерөнхий газрын дарга С.Баатаржав нарыг оруулсан байна.    

Э.Сонор

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
Зөвхөн нэг удаагийн авилгадаа тэрбумаар нь авдаг авилгачид хэргийг хэрэгсэхгүй болгох заалт хуульд сжм шургуулсан Нямбаатар, Раднаасэд хоёрт хэдийг өгсөн бол?
2019-08-06
Yag zub
2019-08-05
Болд:
Амжилт хүсье. Ер нь зориуд хөөн хэлэлцэх хугацааг богинсгосон нь нэгийг ард түмэнд ойлгуулсан шүү. Одоо ч Жастын Батхүүгин асуудлыг хөөн хэлэлцэх хугацааг дуусгаж хэрэгсэхгүй болгох асар их сонирхолтой зарим УИХ-ын. Гишүүд хоног тоолж ямар нэгэн аргаар та нарын ажилд саад тотгор учруулах вий
2019-08-05
Болд:
Яг үнэн, бидний энхийн замаар хийж чадах ганц арга, сонгууль шүү
2019-08-05
Болд:
Яг үнэн, бидний энхийн замаар хийж чадах ганц арга, сонгууль шүү
2019-08-05
Болд:
Яг үнэн, бидний энхийн замаар хийж чадах ганц арга, сонгууль шүү
2019-08-05
Эрдэнэцогт:
Энэ хооронд ял завшуулахгүй байх тал дээрээ бас анхаарах нь зүйд нийцэнэ л дээ
2019-08-05
Эрдэнэцогт:
Тэгж л харагдаад байна
2019-08-05
Эрдэнэцогт:
Яаж шийдэхийг нь харах л үлдлээ дээ.Их шударга хүмүүс шиг л байдаг юм.
2019-08-05
Арьсаа бүү хамгаал та нар:
МХЕГ-ын авилгачдыг шударгаар шийтгээгүй цагт та нарыг сонгохгүй
2019-08-05
Болд:
Яг үнэн, бидний энхийн замаар хийж чадах ганц арга, сонгууль шүү
Болд:
Яг үнэн, бидний энхийн замаар хийж чадах ганц арга, сонгууль шүү
Болд:
Яг үнэн, бидний энхийн замаар хийж чадах ганц арга, сонгууль шүү
Нямбаатар, Батзандан Раднаасэд нар нь хуулиа гаргаад өршөөх хүмүүсээ өршөөчихсөн одоо арьсаа хамгаалж 20 онд дахиж сонгогдох жүжгээ найруулж байх шивдээ
2019-08-05
Эрдэнэцогт:
Тэгж л харагдаад байна
зочин:
хууль бус өөрчлөлтөө хурдан засаж хуучнаар нь болгох хэрэгтэй
2019-08-05
МХЕГ-н авилгачидыг шоронд хийхгүй бол:
Бүгд зайлаарай, УИХ тараарай, Ард түмэн босно шүү шударга бусыг хамгаалагч ллруудаа
2019-08-05
Асуулт:
Үндсэн хууль хэлэлцэж байхад болох уу? Уг нь болохгүй байх эрх зүйн актууд байх санагдах юм.
2019-08-05