Амиа хорлохоор гол руу орсон иргэнийг аварчээ
2019-08-05
Гэрэл зургийг MPA.mn

 

Амиа хорлохоор голд живсэн иргэнийг эсэн мэнд гаргажээ.

 

Тодруулбал Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Урандөш багийн “Цагаан-Эрэг” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 6 км-т/ тус сумын харьяат О /43 настай, эрэгтэй, согтуу/ “Дэлгэрмөрөн” голын эрэг дээр иргэн Ц-тэй дайралдаж амиа хорлоно гээд голын ус руу орж урссан" тухай дуудлага 2019.08.04-ний өдрийн 15:40 цагт Онцгой байдлын албанд иржээ. 

 

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 7 алба хаагч, 1 автомашин, 1 завьтайгаар 6 км замыг туулан 15:46 цагт очиж, иргэн О-г “Дэлгэрмөрөн” голд урсаж байхад нь аврах ажиллагааг зохион байгуулж, 15:53 цагт эсэн мэнд гаргаж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна. 

 

Мөн Өвөрхангай аймгийн Хархорин сумын Вангийн-Овоо багт 08.07-ны өдрийн 22:20 цагт орсон усархаг борооны улмаас Вангийн-Овоо уулнаас үер бууж, иргэн Д-гийн жолоодож явсан “Ипсум” загварын суудлын автомашин /3 зорчигчтой/ үерийн усанд суусан тухай дуудлагыг 08.04-ний өдрийн 23:57 цагт Онцгой байдлын албанд ирсэн байна.

 

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Хархорин сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 45 дугаар ангийн 3 албан хаагч, 1 автомашинтай 2 км замыг туулан 00:08 цагт очиж, 23 минут ажиллаж, автомашинд явсан иргэн Д /35 настай, эмэгтэй/, Н /10 настай, эмэгтэй/, Г /4 настай эмэгтэй / нарыг эсэн мэнд аюулгүй газарт гаргаж, автомашиныг татан гаргаж иргэн Д-д хүлээлгэн өгсөн байна. 


Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин