Япон: 2020 онд Батлан хамгаалахын сансрын салбар байгуулагдана 
2019-08-05

Японы Засгийн газар ирэх онд Батлан хамгаалах хүчний бүрэлдэхүүнд анх удаа сансрын салбар байгуулахаар төлөвлөж байгаа талаар Yomiuri мэдээллээ. 


Энэ салбарт 70 мэргэжилтэн багтах бөгөөд тэд Японы Агаар сансрын судалгааны агентлаг болон АНУ-ын Агаарын хүчинд бэлтгэх хийх юм байна. 


Салбарын төв нь Токио мужийн Футю хот дахь цэргийн баазад байрлах аж.  Энэ салбар нь бусад орнуудын хиймэл дагуулуудаас ирж болзошгүй дайралтыг сөрөх, Японы аппаратууд сансрын хогтой мөргөлдөхөөс урьдчилан сэргийлэх зорилготой юм байна. 


Одоогоор Японы Засгийн газар энэ салбарыг байгуулах зорилгоор газрын радар болон дуран авиа ашигласан мониторингийн систем боловсруулж байгаа бөгөөд дөрвөн жилийн дараа ашиглаж эхлэх төлөвлөгөөтэй байгаа аж. 


Өмнө нь Япон улс 2022 онд сансрын салбар байгуулахаар төлөвлөж байсан ч ийнхүү хугацааг нь наашлуулах болсон нь АНУ 2020 онд энэ төрлийн салбар байгуулахаар болсонтой холбоотой гэнэ. Түүнчлэн АНУ, Японы энэхүү шинэ салбарууд идэвхитэй хамтран ажиллахаар төлөвлөж байгаа аж. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин