Гол мөрнүүд хүчтэй үерлэж байна
2019-08-06

Ойрын өдрүүдэд бороо хур татрахгүй байгаагаас үүдэн Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүр, Хэнтий нуруунаас усжих Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Алтай нурууны Буянт, Ховд, Увс нуурын савын Хархираа, Хангай нуруунаас усжих Орхон голын адаг болон Сэлэнгэ мөрөн Зүүнбүрэн, Сүхбаатар сум орчимд үерийн түвшинг 10-60 см, Туул гол Лүн сум орчимд  үерийн аюултай түвшинг 15 см даван тус тус хүчтэй үерлэж байна.

 

 

Иймд голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байх, хот суурин газрын үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцлийг бүрдүүлэхийг орон нутгийн холбогдох байгууллага анхааралдаа авч урьдчилан арга хэмжээ авахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Shuud.mn
Сонин хачин
ЗОЧИН:
Лус хүчээ харуулж байна эргүү шуналын тулам болсон нөхдийн барьсан байшин барилга зоорийн давхараасаа усанд автаж эхэлж байгаа бололтой.Байгалийг дийлдэг ганц ч зүйл байхгүй гэдгийг ойлгож мөрөөрөө амьдармаар юм даа хаа хаанаа хүмүүсээ.
2019-08-06
зочин:
Гол үерлэх яах вэ.Болгоомжтой л байвал болно.Харин Улаанбаатар маань усанд автчихвал сүйд болнодоо.Энэ их бороо юм дуулгана шүү
2019-08-06