Урлан бүтээхэд сайн
2019-08-07

Өнөөдөр аргын тооллын 2019 оны наймдугаар сарын 7. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны "Урвуулагч" хэмээх шороон гахай жилийн Намрын тэргүүн хар бич сарын 7. Буд гараг. Салхины эх одтой, долоон улаан мэнгэтэй улаан хулгана өдөр.

 

Өдрийн наран 5 цаг 36 минутад мандан, 20 цаг 16 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба гарагийг тахих, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн.

 

Улаа гаргах, хиншүү хярвас гаргах, төлөг тавих, морь уралдахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Модон хохимой өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд хэл ам,хэрүүл тэмцэл ирнэ хэмээжээ.

Shuud.mn
Сонин хачин