Пентагон: Исламын улс дахин сэргэн мандах нь 
2019-08-07

“Исламын улс” алан хядах бүлэглэл Ирак дахь байр сууриа бэхжүүлэн Сирид дахин сэргэн мандах явцдаа байна гэж АНУ-ын Батлан хамгаалах яамны ерөнхий зааварлагчийн илтгэлд онцолжээ. 


“Хэдийгээр нутаг дэвсгэрийн “халифат”-аа алдсан ч Исламын улс Иракд босогчийн үйл ажиллагаа явуулах боломжуудаа бэхжүүлэн, Сирид дахин сэргэн мандах түвшинд байна ” хэмээн илтгэлд цохон тэмдэглэжээ. 


АНУ Сири дэх цэргийн албан хаагчдын тоог багасгасан нь Сирийн армийнхан Исламын улс бүлэглэлийг дахин сэргэх тэр үед дэмжлэг тусламжаар дутагдахуйц нөхцөл байдал үүсэх шалтгаан болсон гэж илтгэлд өгүүлсэн байна. 


Мөн Сирийн Эль-Холь дүрвэгсдийн хуаранд Исламын улс алан хядах бүлэглэл идэвхитэй үйл ажиллагаа явуулах болсон гэнэ. 


“Хуарангийн нутаг дэвсгэрт амьдарч буй нүүдэллэж яваа хүмүүсийн дундаас шинээр гишүүн элсүүлэхийн тулд Исламын улс идэвхийлэн ажиллаж байх магадлалтай” хэмээн илтгэлд дурджээ. 


Исламын улсын тухай товчхон: 

 

  • 1999 онд Иракд “Жамаат ат-Таухид валь Жихад” нэртэйгээр үүссэн. 
  • 2004 онд Аль-Каида бүлэглэлтэй нэгдэж, “Ирак дахь Аль Каида” нэртэй болжээ. 
  • 2006 оны 10 дугаар сард исламын бусад хэт даврагч бүлэглэлүүдтэй нэгдсний дараа “Исламын улс Ирак” гэж тунхагласан байна. 
  • 2013-2018 оны хооронд ихэвчлэн Сири, Иракийн нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж, өөрсдийгөө “халифат” гэж нэрлэсэн.
  • Сири, Иракаас гадна Исламын улсын харьяанд байдаг бүлэглэлүүд Афганистан, Египет, Йемен, Ливи, Нигер, Сомали, Конго зэрэг орнуудад багахан нутаг дэвсгэрийг хяналтандаа оруулсан бол Хойд Кавказ, Алжир, Индонези, Ливан, Пакистан, Саудын Араб, Тунис, Филиппин зэрэг орнуудад алан хядах ажиллагаа явуулдаг байна. 
  • Исламын улсын эсрэг орон нутгийн хүчний цэргийн ажиллагааг АНУ тэргүүтэй барууны улс орнуудын олон улсын эвсэл, Орос болон бусад орнууд дэмждэг юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин