Мадуро: Жон Болтон бол бүтэлгүй гэмт хэрэгтэн 
2019-08-07

Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурогийн амь насанд халдах оролдлого өнгөрсөн жил гарч байсан. Харин энэ халдлагад АНУ-ын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Болтон оролцсныг батлах баримт байгаа гэж Мадуро Венесуэлийн хэвлэлд өгсөн ярилцлагадаа мэдэгджээ. 


“ Жон Болтоныг буруутгах болон түүнийг мөрдөн шалгахад шаардлагатай бүхий л нотлох баримтууд надад бий. Тэр бол бүтэлгүйтсэн гэмт хэрэгтэн” хэмээн Мадуро мэдэгдсэн байна. Түүнчлэн Америкийн эрх баригчид “Венесуэлд төрийн эргэлт хийн, нөхцөл байдлыг тогтворгүй болгох гэж оролдож байгаа ч бүтэлгүйтсээр байна” хэмээн онцолжээ. 


Энд дуулгахад, 2018 оны наймдугаар сарын дөрөвний өдөр Каракас хотноо нисэгчгүй нисэх аппаратын тусламжтайгаар Венесуэлийн Ерөнхийлөгчийн амь насанд халдах оролдлого гарч байлаа. Тухайн үед Мадуро Үндэсний боливарын гвард байгуулагдсаны 81 жилийн ойн арга хэмжээнд оролцон үг хэлж байх үед дрон нисч ирэн хажууханд нь дэлбэрсэн ч Мадуро болон тус улсын өндөр албан тушаалтнууд гэмтэж бэртэлгүй өнгөрсөн юм. 


Энэ явдлын дараа Мадуро болсон хэрэгт Венесуэлийн болон  Колумбийн хэт барууныхан мөн тухайн үед Колумбийг удирдаж байсан Хуан Мануэль Сантосыг буруутгаж байв. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
irgen:
iim allagiig yneheer olon udaa hiij baisan hiiseerch baigaa, barimttai medee material bainga l garch baidag tv-eer hyrtel amerik izrail 2 gadniihnii alah gesen heniigch haanaasch aldag l baina lee zondoo barimtat medeenyyd yzsen aimaar l ulsuud shdee
2019-08-08
Дарангуулагчид ихэнхдээ өөрсдөө ийм алан хядах ажиллагаа зохиож PR хйдэг дээ.
2019-08-07