ЖАЙКА-гаас төрөх эмнэлгүүдэд тоног төхөөрөмж нийлүүллээ
12 өдөр

Эрүүл мэндийн яам, Жайка олон улсын байгууллага хамтран 2019-2021 оны хооронд ургийн хяналтын мониторыг эх барихын практикт нэвтрүүлэх төсөл хэрэгжүүлж буй. Энэ төслийн хүрээнд өнөөдөр (2019.07.08) Жайка олон улсын байгууллагаас амаржих газруудад тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө. ЭХЭМҮТ болон нийслэлийн  гурван амаржих газарт 24 ширхэг ургийн хяналтын монитор, дагалдах хэрэгсэлийг гардууллаа. Тоног төхөөрөмжийн нийт өртөг нь 851 сая төгрөг аж. Мөн тоног төхөөрөмжийг ажиллуулах эмч, инженер техникийн ажилчдыг Япон улсад 7-14 хоногийн сургалтанд хамруулах юм.

 

 

Уг төсөл амжилттай хэрэгжсэнээр:

 

Перинаталь үеийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах

Эх барихын тусламж үйлчилгээний менежментийн арга барилыг сайжруулах

Ургийн хяналтын мониторын оношилгооны удирдамж зааврыг боловсруулахад дэмжлэг үзүүлэх

Эмч мэргэжилтнүүдийг чадваржуулахад дэмжлэг үзүүлэх зэрэгт тодорхой ахиц гарна хэмэн үзэж байна.  

 

Өмнө нь 1000 төрөлт тутамд 18 нярай энддэг байсан бол төсөл хэрэгжсэнээр энэ тоо 10-аар буурсан үзүүлэлт гарчээ.  

 

Т.Номин-Эрдэнэ

Shuud.mn
Сонин хачин