Өнөөдөр "Аавуудын баяр"-ын өдөр
2019-08-08

Өнөөдөр буюу наймдугаар сарын 8-ны өдөр "Аавуудын баярын" өдөр тохиож байна. Анх 1910 онд АНУ-ын Вашингтон мужийн Дод нэртэй охин өөрийн аав Смартад зориулж энэ өдрийг бий болгожээ. Түүний ээж бага дүүг нь төрүүлэхдээ насан эцэслэсэн бөгөөд тэр цагаас аав нь 5 хүүхдээ ганцаараа тэжээсэн ачлалтай аав аж.

 

Харин 1966 онд АНУ-ын ерөнхийлөгч энэ өдрийг албан ёсоор “Аавуудын баярын өдөр” болгон зарлажээ. Дэлхий дээр 20 гаруй улс энэ баярыг тэмдэглэдэг байна. Манай улс 2003 онд "Монголын эрэгтэйчүүдийн холбоо"-г байгуулсан байдаг. Тус холбооноос 2005 оноос “Аавуудын баяр”-ыг тэмдэглэж иржээ.

 

 

Энэ  өдөр нийслэлийн 9 дүүрэг “Аавуудын хөгжлийг дэмжье” сэдвийн хүрээнд “Аавуудын өдөр”-ийг тэмдэглэнэ.

 

10.00 цагт

  • Налайх дүүрэг "Аавуудын дунд бэсрэг наадам"

  • Баянгол дүүрэг "23 аавыг оролцуулсан аялал зохион байгуулах" Аглаг бүтээлийн хийд

 

12.00 цагт

  • Багануур дүүрэг "Аав хүүхдийг оролцуулсан тэмцээн, хүлээн авалт" Иргэний танхимд

  • Сүхбаатар дүүрэг "Аавуудын дунд уралдаан тэмцээн, шагнал урамшуулал" Иргэний танхимд

 

13.00 цагт

  • Багахангай дүүрэг “Гэр бүлийн харилцаа” сэдэвт хэлэлцүүлэг Иргэний танхимд

  • Сонгинохайрхан дүүрэгт "22-р хорооны аврах анги, 0151-р цэргийн ангийн албан хаагч аавуудыг оролцуулсан  уулзалт, лекц   СХД-ийн 22-р хорооны дэргэдэх аврах тусгай  анги, 0151-р анги"-д

 

14.00 цагт

  • Чингэлтэй дүүрэг "Хүүхэд хамгаалал хуулийн мэдлэг, эрүүл мэндийн асуудлаар санал солилцох" Иргэний танхимд

 

18.00 цагт

  • Хан-уул дүүрэг "Аавуудтай санал солилцох чуулга уулзалт" 16 хорооны 80 аавыг оролцуулна Хан-уул дүүргийн соёлын төвд

Shuud.mn
Сонин хачин
Ха ха ха:
Хошгируулаач
2019-08-08