Цаг агаарын гэнэтийн үзэгдлээс сэрэмжилнэ үү
2019-08-08

Сүүлийн жилүүдэд ус, цаг агаарын гаралтай аюулт болон гамшигт үзэгдэл, ялангуяа дулааны улиралд аадар бороо, үерийн давтамж ихсэж, цаашид ч улам бүр нэмэгдэх хандлагатай байна. 2018 онд 13 аймгийн 35 сум болон Улаанбаатар хотод нийт 74 удаагийн аадар бороо, үерийн улмаас 8 хүн амь насаа алдаж, 72 хүн бэртэж гэмтэн, 22,5 тэрбум төгрөгийн хохирол учирсан, мөн 18 аймгийн 55 сум, нийслэлийн 5 дүүрэгт усны ослоор 108 хүн (хүүхэд 21, насанд хүрэгсэд 87) амь насаа алдсан байна. 

 


Цаг уурын байгууллагаас гаргасан 2019 оны 6,7,8 дугаар сарын урьдчилсан мэдээгээр Дорнод, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Төв, Сүхбаатар, Сэлэнгэ, Хэнтий аймгийн нутгаар уур амьсгалын дунджаас ахиу хур тунадас орох, мөн зурвас газраар үе үе ширүүн аадар бороо, мөндөр орж, үер буух, салхины түр зуурын хүчтэй ширүүсэлт ажиглагдах магадлал өндөр байна.

 

Иймд иргэд та бүхнийг цаг агаарын гэнэтийн үзэгдэл, аадар бороо, үер уснаас сэрэмжтэй байж өөрсдийн аюулгүй байдлаа хангахыг Онцгой байдлын газраас анхааруулж байна.

Shuud.mn
Сонин хачин