Пакистан Энэтхэгээс дипломат харилцаагаа тасаллаа 
2019-08-08

Пакистан Энэтхэгийн дипломатуудыг улсаасаа гарган, өөрсдийн дипломатуудыг Энэтхэгээс эгүүлэн татахаар шйидвэрлэжээ. Энэ нь Энэтхэгийн эрх баригчид Жамму болон Кашмир мужийг татан буулгах шийдвэр гаргасны хариу гэж Пакистаны Үндэсний аюулгүй байдлын хороо мэдэгдсэн байна. 


Тодруулбал, лхагва гаригт болсон Пакистаны Засгийн газрын хуралдаан дээр мөн Энэтхэгтэй харилцах дипломат харилцааны түвшний талаар хэлэлцсний дүнд Нью-Делигээс Пакистаны дипломатууд эгүүлэн татаж, Энэтхэгийн дипломатуудыг эх орон руу нь илгээх шийдвэр гарчээ. 


Үүнээс өмнө, Энэтхэгийн эрх баригчид Жамму болон Кашмир мужийн онцгой статусыг цуцлан, холбооны төвийн шууд удирдлаганд байх, хавьгүй бага эрхтэй хоёр холбооны нутаг дэвсгэрийг байгуулах шийдвэр гаргасан юм. Үүний тулд Энэтхэгийн тэргүүн Рам Натх Ковинд  тус улсын Үндсэн ухулийн 370 дугаар зүйлийг цуцлах зарлигт гарын үсэг зуржээ. 


Улмаар ийм шийдвэр гаргасны дараа Энэтхэгийн эрх баригчид 8000 хүний бүрэлдэхүүнтэй нэмэлт цэргийн хүчийг дээрх нутаг дэвсгэр рүү илгээн, орон нутгийн улс төрчдийг баривчилж эхлэсэн байна. Харин энэ алхмыг Пакистан эрс эсэргүүцэн, одоо хуульзүй, улс төр, дипломат чиглэлийн хариу барихаар бэлтгэж байгаа талаар Вести мэдээллээ. 


Энд дуулгахад, Жамму болон Кашмир нь хүн амын ихэнх нь мусульманчууд байдаг цорын ганц муж юм. Гэхдээ энэ мужид Пакистантай хиллэх албан ёсны хил байхгүй, армиуд хяналтын шугмыг заагладаг. Энэтхэгийн энэ мужийн нутаг дэвсгэр дээр Пакистаны нөлөөлөл маш хүчтэй байдаг бөгөөд Энэтхэг улс Пакистаныг хэт даврагчдыг дэмждэг хэмээн буруутгадаг юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин