Хариуцлагагүй улстөрчдөөс салаагүй цагт Үндсэн хуулийн өөрчлөлт хэрэгжихгүй
2019-08-08

Ардчилсан намын шинэчлэлийн хөдөлгөөний залуус Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж буйтай холбогдуулан байр сууриа илэрхийллээ. Тэд Үндсэн хуульд авлигын хариуцлагын тухай тодорхой заалт оруулах санал тавьж байна.

 

 

Гэрэл зургийг MPA.MN

 

Монгол Улс анх 1996 онд Авлигатай тэмцэх тухай хуультай болж, 2006 онд шинэчлэн баталсан. Мөн 2002 онд Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр баталсан. Цаашлаад 2007 онд Авлигатай тэмцэх газар байгуулагдан ажиллаж байгаа. Гэвч Монгол Улсад авлига буураагүй. Өнөөдрийг хүртэл авлигын хэрэгт холбогдсон нэг ч албан тушаалтан зохих ёсоор хариуцлага хүлээсэнгүй. Тиймээс авлигын эсрэг “Сонгогдсон болон томилогдсон төрийн аливаа албан тушаалтан авлига албан тушаалтны гэмт хэрэгт холбогдсон нь тогтоогдвол ард түмний нийтлэг эрх ашиг, төрийн эсрэг гэмт хэрэг гэж үзэж хуулийн хатуу хариуцлага тооцно” хэмээх хуулийн заалтыг нэмэх санал тавилаа.

 

Мөн улс төрийн намуудад хариуцлага тооцож, санхүүжилтыг ил тод болгох ёстойг тэд хэллээ.

 

Үүнээс гадна хариуцлага хүлээдэггүй улстөрчдөөс салаагүй цагт Үндсэн хуулийн өөрчлөлт хэрэгжихгүй гэдгийг АН-ын шинэчлэлийн хөдөлгөөний залуус хэлж байв.

 

Т.Номин-Эрдэнэ

Shuud.mn
Сонин хачин
Халтайсан юмнууд хэд нь үндсэн хуулиа уншиж үзсэн юм бол доо.
2019-08-08