Аюулгүй ажиллагааны дүрэм зөрчсөн барилгуудын үйл ажиллагааг зогсоолоо
2019-08-08

МХЕГ-аас шинээр баригдаж буй барилгуудад хяналт шалгалт хийж байна. Тус газраас Хан-Уул дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт Пи Ай Эм Эм ХХК-ний захиалгаар Номт Эрдэм ХХК-ийн гүйцэтгэж буй 9 давхар орон сууцны зориулалттай барилга мөн Алтан булаг трейд ХХК-ийн гүйцэтгэж буй зочид буудлын барилгуудад хяналт шалгалт хийжээ.

 

Шалгалтаар тухайн барилгууд нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, Барилгын үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм БНбД 12-03-04-ийн 4.11 дэх заалт, 6.1.1 заалтуудыг зөрчсөн байх тул барилгын үйл ажиллагааг бүхэлд нь түр хугацаагаар зогсоолоо.

 

Хяналт шалгалт үргэлжилж байна.

 

М.Болд

Shuud.mn
Сонин хачин