Монголын морьтон дайчид тэргүүн байр эзэллээ
2019-08-08

 

“Тавантолгой” зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд болсон “Аравт” олон улсын цэргийн тэмцээн өнөөдөр хаалтаа хийв. Хаалтын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэг хүчний ерөнхий командлагч Х.Баттулга оролцож, баяр хүргэж үг хэллээ. Тэрбээр:

 

-Олон улсын наадамд оролцож, саад бэрхийг туулж давсан бүх тамирчин дайчдад талын морьтнуудын өмнөөс болон хувиасаа халуун баяр хүргэе. Шинэ үеийн түүхэнд хамаарах эх орон, эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн, улс орноо батлан хамгаалах бүхий л үйл явдлуулад монгол морины гүйцэтгэсэн үүрэг хэмжээшгүй. Удахгүй 80 жилийн ойгоо тэмдэглэх Халхын голын байлдаанд ч морьт цэрэг даалгавар биелүүлж, ялалт авчирсан гавьяатай хэмээв.

 

Мөн энэ арга хэмжээнд манай улсад айлчилж байгаа ОХУ-ын Батлан хамгаалахын орлогч сайд А.В. Фомин оролцсон юм.

 

Олон улсын цэргийн багийнхан оролцсон энэ тэмцээнд Монгол Улсын морьтон дайчид тэргүүн байрыг эзэлжээ.

 

 

Shuud.mn
Сонин хачин
irgen:
tyryylsen daichidiin zurag bish yzej baigaa hymyysiin zurag tavichihsan ynen teneg
2019-08-11
sidel tyychii gej?....:
yamar hariuzlaggyi medee be?...
2019-08-08