Хулгайн хэргүүдийн шуурхай илрүүлжээ
2019-08-09

Энэ сарын 08-ны 12:14-д СХД-ийн 19-р хорооны нутаг дэвсгэрт "Таксинд гар утсаа мартаж буулаа. Шалгаж өгнө үү" гэж иргэнээс ирүүлсэн дуудлагын дагуу шалгахад СХД-ийн харьяат 58 настай "Б" гэгч нь иргэний гар утсыг өөрийн эзэмшлийн автомашины хаалганд нуусан байсаныг нохойн төлөөлөгч, дэслэгч Х.Шинэбаяр "Уран" дуудлагатай нохойгоор илрүүлэн хэргийг Сонгино хайрхан дүүрэг дэх цагдаагийн 1 дүгээр хэлтэс шалгаж байна.



Мөн СХД-ийн цагдаагийн 2 дугаар хэлтсээс тус дүүргийн 8-р хороонд байрлах "Очирсуврага" дэлгүүрт хулгайч байна" гэсэн мэдээллийг наймдугаар сарын 08-ны 02:31-д авч шалгахад: БНД-ийн харьяат 33 настай “О” бусды эзэмшлийн дэлгүүрт хууль бусаар нэвтэрч хулгай хийж байсныг үйлдэл дээр нь барьсныг Сонгино хайрхан дүүрэг дэх Цагдаагийн 2-р хэлтэс шалгаж байна.

 

Эх сурвалж: ЦЕГ

Shuud.mn
Сонин хачин