Ким Жон Ун зэвсэг бүтээсэн 103 эрдэмтнийг шагнажээ 
2019-08-13

БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ким Жон Ун шинэ зэвсэглэл бүтээсэн эрдэмтдэд цэргийн цол олгосон тухай Солонгосын цахим мэдээллийн төв агентлаг мэдээллээ.


Тус агентлагийн мэдээлснээр, “цэргийн шинжлэх ухаан болоод улс орныхоо батлан хамгаалах чадварыг бэхжүүлэх үйлсэд асар үнэтэй хувь нэмэр оруулсан” 103 эрдэмтэнд Ким Жон Ун  шинээр цол олгосон байна.

Мөн үндэсний батлан хамгаалах үйлсэд агуу дэвшилт хийх боломж олгосон “технологийн хүндхэн асуудлуудыг шийдсэнд” нь тэдэнд талархал илэрхийлсэн байна. 


Өмнөд Солонгосын ажиглагчдын онцолж байгаагаар БНАСАУ-д энгийн албан хаагчдад цэргийн цол олгох нь хамгийн дээд шагналуудын нэг бөгөөд улс орных нь удирдлагууд тэдний гавьяаг үнэлж байгаагийн илэрхийлэл болдог аж. 

 

БНАСАУ-ын Вашингтонд өгсөн дохио 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин