Э.Оюунболдын шинжилгээнээс хориглосон дөрвөн төрлийн бодис илэрснийг мэдэгдэв
2019-08-26

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал боллоо. Хуралд Зохион байгуулах хорооны гишүүд, салбар есөн хороодын дарга нар энэ жилийн наадмыг хэрхэн зохион байгуулсан тухайгаа танилцууллаа.

 

Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлсөн тухай ажлын тайланг нэгтгэн Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг тус хорооны нарийн бичгийн дарга, НЗДТГ-ын дарга Э.Содномжамцад үүрэг болголоо.

 

Мөн ирэх жилийн Үндэсний их баяр наадмын төрийн хүндэтгэлийн концерт, нээлт, хаалтын арга хэмжээний найруулагчийг сонгон шалгаруулах ажлыг 2020 оны нэгдүгээр улиралд багтаан зохион байгуулахыг Шадар сайд Ө.Энхтүвшин холбогдох салбар хороонд үүрэг болголоо.

 

Баяр наадам зохион байгуулалт сайтай болсон. Наадамчин олны сэтгэгдэл өндөр, үнэлгээ гайгүй байна. Гэсэн ч цаашид анхаарах санал шүүмжлэлүүд ирсээр байна. Эдгээрийг анхаарч ажиллах хэрэгтэй гэж  ҮИБНЗБХ-ны дарга Ө.Энхтүвшин хэллээ.

 

Ирэх жилээс Үндэсний их баяр наадмыг улс орон даяар нэгэн зэрэг тэмдэглэдэг байх,  сум, аймгийн наадмыг нэгэн зэрэг, улсын баяр наадмын өдөртэй хамтатгах нь зүйтэй. Засгийн газрын хуралдаанд ийм санал оруулна гэж Шадар сайд хэллээ.  Мөн Үндэсний их баяр наадмын тухай хуульд яаралтай өөрчлөлт оруулах шаардлагатай болсон тул ажлын хэсэг байгуулан хуулийн төсөл боловсруулахыг үүрэг болголоо.

 

Үндэсний бөхийн салбар хороо допинг хэрэглэсэн нь тодорхой болсон бөхийн нэрийг яаралтай зарлх зүйтэй гэж Шадар сайд хэллээ. Допингийн шинжилгээний хариу ирсний дараагаар улсын цол, тэмдгийг гардуулж байх санал гаргаж Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлахаа энэ үеэр илэрхийлж байлаа.

 

Мөн барилдааны дөрвийн даваанд барилдаж, элэг бүсээ өгөхдөө учраа бөхөө санаатайгаар тохойлдож зүй бус үйлдэл гаргасан Улсын гарьд Ш.Жаргалсайханд хариуцлага тооцохыг Үндэсний бөхийн салбар хороонд даалгалаа.

 

Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмаар барилдаж тав давж, шөвгөрсөн 16 бөхөөс сэргээшйин шинжилгээ авч, БНСУ-ын лабораторид илгээсэн. Уг лабораториос энэ оны наймдугаар сарын 05-нд ирүүлсэн хариугаар шинжилгээнд хамрагдсан 16 бөхөөс нэр бүхий хоёр бөхөөс авсан дээжид сэргээшийн төрлийн хориотой бодис илэрсэн тухай мэдэгдсэн. Хоёр бөхөд шинжилгээний хариуг танилцуулж, гарын үсэг зуруулсан. Нэг бөх Б сорьцоо шинжлүүлэх хүсэлтээ журамд заасан хугацаанд гаргасан тул Монголын допингийн эсрэг үндэсний төв хүлээн авч, БНСУ-д илгээгээд байна. харин нөгөө бөх журамд заасан хугацаанд шинжлүүүлэх хүсэлт гаргаагүй бөгөөд Э.Оюунболдоос авсан дээжид Дэлхийн допингийн эсрэг агентлагаас гаргасан “Хориглосон жагсаалт 2019”-д орсон S1.1A бүлгийн Станазол, S4 бүлгийн мелдониум, S5 бүлгийн гидрохлортиазид, хлориазид хэмээх дөрвөн төрлийн бодис илэрснийг Үндэсний бөхийн салбар хороо мэдэгдэж байгаа юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Shuud.mn
Сонин хачин
ЦАГДААГИЙН ДАРГА БААТАРЖАВАА ЭНЭ ЭТГЭЭДЭЭС ЦАГДААГИЙН ЦОЛОО ХУРААЖ АВ
2019-08-28
Зочин:
Үндэснй бөхийн хөдөлмөр гэж ямар нохойн ац байдгийн бүгд допингчид махан гүзээ малнууд
2019-08-27
зочин:
Шударга байх хэрэгтэй допинг хэрэглэсэн бол хариуцлагаа хүлээж уучлалт хүлээж сурах хэрэгтэй
2019-08-27
допинг илруулэх гэж:
хэдэн сарын дараа ирдэг . тэр доор нь илруулдэг ганц лабортори сэтгээчээ дарга нараа. НААДАМ будилуулаад 512 бехийн хуч хеделмерийг байхгуй болгох шивдээ
2019-08-26
jagaa:
ilt tsochirdsan mal shig iish tiish bultegneed guigeed bsndaa yavch eruul bish bh gej bid hoorondoo yrij suusan yum.
2019-08-26
иргэн:
Ug ni baterdene avraga l ballaad hayachihlaa daa argalchihna gesen yasan be
2019-08-26
Zochin:
Naadmaar buhchuudee Jin Jingeer ni barilduulval yaadag um be. Tegeed ch ter shinjilgeegee barildaj baih yed ni avaad dor ni hariug gargaj chadahgui bol teer hoino ni ter tegsen ene ingesen gej olon um yarij Mongol tumnii naadmiin bayar baysliig uguisgej baidgaa bolimoor um
2019-08-26
zik:
hentiihen gej hudlaa garuud. udahgyi chingisiin neriig barisan showunii ajluud baahan asuudal gargana
2019-08-26
????:
2018 онд Улсын арслан Э.Оюунболдын барилдах эрхийг хасч, цолыг нь хураалгахаар Ерөнхийлөгчид хандсан тул энэ жилийн баяр наадмын бөхийн барилдаанд бүртгэхгүй, зодоглуулахгүй байхыг мэдэгдсэн байна. Улсын арлсан Э.Оюунболдыг өнгөрөгч оны Улсын их баяр наадмын тавын даваанд ам авахдаа “найраа” хийж, Монгол бөхийн нэр хүндийг унагасан гэж үзжээ....??????
2019-08-26
Олон бөхийн хөдөлмөрийг үгүй хийсэн бна аа.
2019-08-26
Зочин:
Үндэснй бөхийн хөдөлмөр гэж ямар нохойн ац байдгийн бүгд допингчид махан гүзээ малнууд
Bolor:
Omhii lagaa shagnalaa huraalga hog shaar
2019-08-26