Үсээ засуулбал өлзийтэй сайн
2019-08-27

Аргын тооллын 8 сарын 27. Ангараг гараг. Билгийн тооллын намрын тэргүүн хар бич сарын 27. Өглөгт охин одтой, улаан бич өдөр. 

 

Өдрийн наран 06 цаг 02 минутад мандан, 19 цаг 44 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. 

 

Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, сүм дуганыг сэргээх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дарханы үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, гөлөг тэжээхэд муу. 

 

Өдрийн сайн цаг нь хулгана, луу, үхэр, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. 

 

Үсээ шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.

Shuud.mn
Сонин хачин