Э.Оюунболдын барилдах эрхийг хасах уу
2019-08-27

 

Үндэсний их баяр наадамд зодоглосон, тэр дундуу түрүүлж, улсын аварга хүртсэн Э.Оюунболдоос допинг илэрч, түмнийг талцуулсан дуулиан тархсан. Э.Оюунболд өөрийн цахим хаягаараа “Би допинг хэрэглээгүй. Миний шээс  солигдсон байна. Энэ бүгдийг хууль хяналтын байгууллага шалгаж өгч тусална уу” гэсэн мэдэгдэл хийгээд байсан.

 

Харин олон түмний эргэлзээ, тээнэгэлзээг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хуралдаан тайлж, нэг талд нь гаргалаа.  Тус хорооны хуралдаанаар хуралдаж, бөхчүүдийн допинг болон бусад асуудалтай холбогдуулан тодорхой тайлбар, шийдвэр гаргав. ҮХБ-ны мэдэгдэлд “Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмаар барилдаж тав давж, шөвгөрсөн 16 бөхөөс сэргээшйин шинжилгээ авч, БНСУ-ын лабораторид илгээсэн. Уг лабораториос энэ оны наймдугаар сарын 05-нд ирүүлсэн хариугаар шинжилгээнд хамрагдсан 16 бөхөөс нэр бүхий хоёр бөхөөс авсан дээжид сэргээшийн төрлийн хориотой бодис илэрсэн тухай мэдэгдсэн. Хоёр бөхөд шинжилгээний хариуг танилцуулж, гарын үсэг зуруулсан. Нэг бөх Б сорьцоо шинжлүүлэх хүсэлтээ журамд заасан хугацаанд гаргасан тул Монголын допингийн эсрэг үндэсний төв хүлээн авч, БНСУ-д илгээгээд байна. харин нөгөө бөх журамд заасан хугацаанд шинжлүүүлэх хүсэлт гаргаагүй бөгөөд Э.Оюунболдоос авсан дээжид Дэлхийн допингийн эсрэг агентлагаас гаргасан “Хориглосон жагсаалт 2019”-д орсон S1.1A бүлгийн Станазол, S4 бүлгийн мелдониум, S5 бүлгийн гидрохлортиазид, хлориазид хэмээх дөрвөн төрлийн бодис илэрсэн” гэжээ.  Э.Оюунболд өөрийн цахим хуудсаараа дамжуулан хийсэн мэдэгдэлдээ хууль хяналтын байгууллагыг шалгаж өгөх хүсэлт тавьж байсан ч холбогдох журамд заасан хугацаанд дахин шилжлүүлэх эрхээсээ татгалзсан байна.

 

Үндэсний их баяр наадмын түрүү бөх, Улсын аварга Э.Оюунболдын шинжилгээнээс хориглосон дөрвөн төрлийн бодис илэрсэн албан ёсны мэдэгдэлтэй холбогдуулан олон нийтийн зүгээс ч цолыг нь хураах, цаашлаад барилдах эрхийг нь хасах хүртэл арга хэмжээ авах талаар сошиалаар шуугиж байна. 

 

Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрмээр “ Сэргээш хэрэглэсэн нь олон улсын итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээгээр тогтоогдсон бол тухайн бөхийн наадамд давсан давааг хүчингүй болгож, шинээр олгосон цолыг хураах, цол, чимэг авах даваанд уг бөхөд унасан бөхчүүдийг тухайн даваанд давснаар тооцож, зохих цол, чимгийг олгуулах асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлүүлдэг” байна.

 

Ямартай ч  Шадар сайд Ө.Энхтүвшин допингийн шинжилгээний хариу ирсний дараагаар улсын цол, тэмдгийг гардуулж байх санал гаргаж Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлахаар боллоо. Цаашлаад Үндэсний их баяр наадмын тухай хуульд яаралтай өөрчлөлт оруулах шаардлагатай болсон тул ажлын хэсэг байгуулан хуулийн төсөл боловсруулахыг үүрэг болгоод байгаа юм. 

Э.Сонор

 

 

Shuud.mn
Сонин хачин
Улсын баярт цол авч байх үед допин илрээгүй гэсэн. Харин заалны барилдаанаас допин илэрсэн. Обо улсын баяраар хэрэглэсэн гэдгээрээ ялгаатай юм байнаа
2019-08-28
БААТАРЖАВ ДАРГАА ЭНЭ ХУДАЛЧААС ТАНЫ ОНГИРЧ ӨГСӨН ЦАГДААГИЙН ДЭД ХУРАНДАА ЦОЛОО АВЪЯА.
2019-08-28
sergeesh heregleed erhee hasuulsan Batorshih Purevsaihan geh met buhchuudiin tsoliig n adilhan huraaj unasan buhchuuld n uguuch.
2019-08-27
Улсын баярт цол авч байх үед допин илрээгүй гэсэн. Харин заалны барилдаанаас допин илэрсэн. Обо улсын баяраар хэрэглэсэн гэдгээрээ ялгаатай юм байнаа