Өөдрөг үзэл урт наслахад нөлөөлдөг 
2019-08-28

Бостоны их сургууль болон Америкийн бусад их сургуулиудын төлөөлөгчдөөс бүрдсэн эрдэмтдийн баг өөдрөг үзүүлтнүүд бусад хүмүүсээс илүү урт насладаг гэсэн дүгнэлтэд хүрчээ. 


Эрдэмтэд 69744 эмэгтэй, 1429 эрэгтэйн мэдээллийг цуглуулан, мэдээлллийн хоёр том сан үүсгэн судласан байна. Судалгаагаар, өөдрөг эмэгтэйчүүд гутранги үзэлтэй эмэгтэйчүүдээс урт наслах нь 15 хувь, өөдрөг эрчүүд 11 хувиар илүү байдаг нь тогтоогдсон байна. 


Эрүүл чийрэг хүмүүс өөдрөг үзэлтэй байж, улмаар урт насладаг байж болох ч өөдрөг үзэл урт наслахад нөлөөлдөг, өөдрөг үзэлтнүүд стрессийг хөнгөхөн даван туулдаг гэж эрдэмтэд үзжээ. 


Энд дуулгахад, саяхан Иллинойсын их сургуулийн эрдэмтэд мөн л өөдрөг үзэл болон урт наслалтын хоорондын хамаарлын талаар судалгаа хийж байлаа. Эрдэмтдийн өгүүлснээр өөдрөг үзэлтнүүд стрессийн түвшин бага, бат бөх унтаж амардаг тул тэдний эрүүл мэндэд нөлөөлдөг гэнэ. 

Shuud.mn
Сонин хачин