Хамгийн хямд бензинтэй 10 орон 
2019-08-29

Бензиний үнийг бүрдүүлэгч гол хүчин зүйл нь энэ бүтээгдэхүүний түүхий эд болох газрын тосны өртөг байдаг. Түүнчлэн бензиний жижиглэнгийн үнэд нөлөөлдөг чухал хүчин зүйл нь шимтгэл, татаас, дахин боловсруулах болон тээвэрлэх, бусад зардлууд юм. 


statisticstimes.com цахим хуудас хамгийн хямд бензинтэй улс орнуудыг нэрлэсэн бөгөөд 164 орныг хамруулан судлахад 61 оронд 1 литр бензин 1 ам.доллараас бага байжээ. 


1.    Венесуэл

1 литр бензиний үнэ: $0,01 (монгол мөнгөөр 26 төгрөг орчим)

Олон улсын валютын сангийн мэдээлснээр Венесуэлд 2018 оны сүүлээр инфляцийн түвшин 1 000 000%-д хүрчээ. 


Энэ улсын эдийн засгийн хямрал нь бүтцийн болоод улс төрийн хүчин зүйлсээс үүдэлтэй, тэр дундаа импортоос хэт хамааралтай, газрын тосны дэлхийн үнийг бууруулсан, үйлдвэрлэл болон хүнсний хуваарилалтад улсаас хяналт тавьсантай холбоотойгоор хямрал үүссэн гэж үздэг. 

 

2. Куб

1 литр бензиний үнэ: $0,09 (монгол мөнгөөр 235 төгрөг орчим)


Кубын гадаад худалдаанд Венесуэл чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд Венесуэл Куб улсаас эмч, багш, дасгалжуулагчийн үйлчилгээ авсныхаа хариуд “Петрокариб” хөтөлбөрийн дагуу хямд газрын тосоор хангадаг аж. 


3.    Судан

1 литр бензиний үнэ: $0,14 (монгол мөнгөөр 366 төгрөг орчим)


2011 онд Өмнөд Судан тусгаар тогтнолоо олж авсны дараа энэ улсад газрын тосны олборлолт буурчээ. 
Одоо Судан өөрийн нутгаараа Өмнөд Суданы газрын тосыг тээвэрлэх замаа Өмнөд Суданд өгөх өрө дардаг гэнэ. 


4.    Иран


1 литр бензиний үнэ: $0,01 (монгол мөнгөөр 759 төгрөг орчим)

Олон зууны туршид энэ улс Дорнодод гол үүрэг гүйцэтгэсэн бол өдгөө бүс нутгийнхаа технологийн хувьд хамгийн их хөгжсөн орнуудын нэгд тооцогддог. 


Иран улс Евразийн стратегийн чухал байршилд оршихын дээр газрын тос, байгалийн хийн асар их нөөцтэй орон юм. 


5.    Алжир


1 литр бензиний үнэ: $0,35 (монгол мөнгөөр 917 төгрөг орчим)


Алжирын эдийн засгийн үндэс нь хий болон газрын тос юм. Энэ нөөцөөсөө Алжир ДНБ-ийнхээ 30 хувь, улсын төсвийн орлогын 60 хувь, экспортын орлогын 95 хувийг олдог байна. 


Алжирын эрх баригчид эдийн засгаа төрөлжүүлэх, бусад салбаруудад гадаад болон дотоодын хөрөнгө оруулалтыг татахад ихээхэн хүчин чармайлт гаргадаг аж. 


6.    Кувейт


1 литр бензиний үнэ: $0,35 (монгол мөнгөөр 917 төгрөг орчим)


Кувейт улсынхаа газрын тосны нөөцийг 102 тэрбум орчим баррель гэж үнэлсэн байдаг. Энэ нь дэлхийн газрын тосны нийт нөөцийн 9 хувь гэсэн үг юм. 


Газрын тосноос энэ улс ДНБ-ийнхээ 50 %, экспортын орлогын 95%, улсын төсвийн орлогын 95% олдог байна. 


7.    Нигер

1 литр бензиний үнэ: $0,40 (монгол мөнгөөр 1048 төгрөг орчим)

Газрын тосоор баялаг Нигер улс урт хугацааны туршид улс төрийн тогтворгүй байдал, авлига, хөгжилгүй дэд бүтэц, эдийн засгийн үр ашиггүй удирдлагын улмаас хямралтай байсан юм. Энэ улсын засгийн газар сүүлийн жилүүдэд хувийн салбарынхны дэд бүтцийн хөгжлийг дэмжиж байгаагийн дээр газар тариалангийн салбартаа ихээхэн анхаарал хандуулах болжээ. 


8.    Туркменистан


1 литр бензиний үнэ: $0,43 (монгол мөнгөөр 1126 төгрөг орчим)


Туркмен бол байгалийн хийн нөөцөөрөө дэлхийд дөрөвдүгээрт, харин хийн орд газрын тоогоороо дэлхийд хоёрдугаарт бичигддэг байна. 


Гэвч тээвэрлэлт болон хайгуулын асуудлууд ДНБ-ийнх нь 70 орчим хувийг бүрдүүлдэг эдийн засгийн энэ салбарын хөгжилд ихээхэн саад болдог аж. 


9.    Казахстан


1 литр бензиний үнэ: $0,46 (монгол мөнгөөр 1205 төгрөг орчим)

Казахстан нүүрс устөрөгч экспортлосны ачаар эдийн засаг нь  сүүлийн 10 жилийн хугацаанд жилд дунджаар  8 хувиар өсчээ. 
Дэлхийн эдийн засагт тодорхойгүй байдал үүсээд байгаа ч Казахстаны эдийн засаг тогтвортой байна гэж шинжээчид үздэг. 


10.    Египет

 


1 литр бензиний үнэ: $0,46 (монгол мөнгөөр 1205 төгрөг орчим)


Египетийн экспортын гол бүтээгдэхүүн нь газрын тос юм. Синайн хойг, Суэцийн булангийн бүсэд газрын тосны үндсэн судлууд байдаг бөгөөд цахилгаан эрчим хүчний гол хэсэг нь газрын тосоор ажилладаг дулааны цахилгаан станцад үйлдвэрлэгддэг байна. 

 

Г.Бямбасүрэн 
 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Казакстанруу машинтайгаа аялахад бензиний үнэ арай л өөр байсан даа. Энд арай таамгаар биччихсэн байна уу даа? Мэдээлэлээ үнэн бодитай эх сурвалжаас ядаж хуулалж ( орчуулж ) бич л дээ.
2019-09-04
Р:
Дандаа буурай орон байна удахгүй сөнөж устаж дэлхийгээс алга болох улс байна нэг иран хүүхэн шааж байсан гоё байсан шүү
2019-09-03
lolz:
Sudan, Turkmenistan, Egupt ntr undur hugjiltei bolchihson uu? Sain yarival Venezuela,Nigeriea, Cuba, Iran bas undur hugjiltei yu tiimee?
2019-09-02
Монголд мал нь бн малын бүтээгдэхүүн нь бсн ч хамгийн үнэтэй мах ааруул идэж хамгийн үнэтэй ноолуур өмсдөг. Бодлогогүй тэнэг удирдагчтай улс орон гэж ийм л ядуугаараа гуйлгачин амьдрах юмда
2019-08-29
Дандаа өндөр хөгжилтэй баян орон байна ш тээ
2019-08-29
lolz:
Sudan, Turkmenistan, Egupt ntr undur hugjiltei bolchihson uu? Sain yarival Venezuela,Nigeriea, Cuba, Iran bas undur hugjiltei yu tiimee?