Сэрэмжлүүлэг: Спорт автомашин осолдож гурван хүн нас баржээ
2019-08-29

 

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Дүнжингаравын зүүн урд замд өнөөдөр буюу 2019.08.29-ны 03.00 цагийн орчимд "Субару импреза" маркийн автомашин онхолдож 2 эмэгтэй, 1 эрэгтэй нас барсан ноцтой осол хэрэг гарлаа.

 

Осолд өртөгсөд залуучууд байсан бөгөөд одоогоор согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэх нь тогтоогдоогүй Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст шалгалтын ажиллагаа явагдаж байгаа аж. Урьдчилсан байдлаар автомашины моторын хүчээ үзэн уралдаж байгаад осолдсон болох нь тогтоогджээ.

 

Спорт болон нэмэлт тоноглолтой тээврийн хэрэгслээр хотоос зайдуу замд зориулалтын бус зам, талбайд дрифт хийх, тээврийн хэрэгслийн хурд, хүчийг үзэх бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндэд эрсдэл учруулах зөрчил ихээр бүртгэгдэх болсон гэдгийг ТЦА-наас мэдээлж байна.

 

Иймд эцэг, эх, асран хамгаалагч нар өөрийн үр хүүхдээ шөнө оройн цагаар хаана, хэнтэй юу хийж байгаа тал дээр хяналт тавьж анхаарал халамжаа сайжруулах шаардлагатай юм.

 

 

Урин дулааны цагт спорт автомашин сонирхогч залуус шөнийн цагаар нийслэлийн гудамж замд дрифт хийж, стандарт бус яндан суурилуулж дуу чимээ гарган иргэдийн амар тайван байдлыг алдагдуулах зөрчил ихээр бүртгэгддэг байна.

 

Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 10.1-д “Улсын стандарт шаардлагыг хангасан үзүүлэлт бүхий тээврийн хэрэгслийг Монгол Улсад ашиглахыг зөвшөөрнө”, мөн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2-р хавсралтын 4.3-д “Яндан, дуу намсгуур ажиллахгүй буюу байхгүй болсон, зориулалтын бус дуу намсгууртай автомашин ашиглахыг хориглоно” гэж тус тус заасан байдаг.

 

Мөн “Авто тээврийн хөдлөх бүрэлдэхүүний эргономикийн үзүүлэлтүүд” MNS 4599:2003 стандартад тээврийн хэрэгслийн утааны яндангаас гарах дуу чимээний зөвшөөрөгдөх түвшин суудлын автомашин бензин хөдөлгүүртэй бол 74, дизель бол 75 Дб /децибалл/-аас тус тус хэтрэх ёсгүй гэж тогтоосон.

 

 

Дээрх хууль, дүрэмд заасны дагуу утааны яндангаас гарах дуун хэмжээ хэтэрсэн тээврийн хэрэгслийг нэг бол дуу намсгагч /глушитель/ ажиллахгүй болсон, эсвэл зориулалт бусаар өөрчилж тоноглосон гэж үзэж Монгол улсын Зөрчлийн тухай хуулийн 14 дүгээр зүйл 14.7 дахь хэсгийн 14.7.15-д заасныг үндэслэн хүнийг 20,000 төгрөгний, хуулийн этгээдийг 200,000 төгрөгний бэлэн бус торгуулийн шийтгэл ногдуулна.

 

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Hi:
Hohi Ni muu sarmagchin uher mglchuud
2019-08-31
Irgen:
Yamar teneg yum bichdeg ork be?Vhel tiim saihan gej vv?Bodoj yum bichij bai.Um ma ni badi mi hum.Hairan saihan zaluuchuud.
2019-08-29
Haramsaltai:
Ene ulsad murddug huuli murduuldeg tur gej baihguigees bolj heden uchiraa medehgui huuhed zaluuchuud n burhanii orond ochsoor l baina. Uls shig turt ulsad tursun baisan bol iim zamaar ami nasaa aldahaas sergiileed boltson l baigaa. Uneheer ene ulsad ezen huuli zasag gej ustaj duuslaa. Huuli durem zurchsun bol torgoson shig torgood ugul duu guij baina
2019-08-29
Irgen:
Ongiroo sagsuu zangaa bolioroi zaluusaa, ongirch peedelzej baigaad ami nasaa aldsan baina. Ongiroo saahuu zaluusaa.
2019-08-29
бин:
иймэрхүү малнууд ийм байдлаар үхэж далдраасай. хохь нь болоод жорлоож дээ. ээ гялай гэж. баяртай байна
2019-08-29
Irgen:
Yamar teneg yum bichdeg ork be?Vhel tiim saihan gej vv?Bodoj yum bichij bai.Um ma ni badi mi hum.Hairan saihan zaluuchuud.
zochin:
duu ni hetersen bike uudiig yah be untuulahgui yum aa deerem tonuul ch hiidg bhda shunjinguu selgvvtsej bga buun zaluus bnaa bike tai shalgj bmaar bn
2019-08-29
u:
Yag unen uhsen baasnii chini sport mashin zamiin gold seg bolod evderchihsen baidgiin bilee tsegtsleh heregtei huuli durem bdag bizdee
2019-08-29
Иргэн:
Үхсэн баасны спорт машин!! Сапирчихсан ямбий юм уначихаад солиорч давхидаг гаруудын нь л нэг бололтой. Үхэх мөрөөрөө үхэхгүй хүн дагуулж алжээ дээ!!
2019-08-29
Irgen:
Huuli durmee buh shatandaa tuvshindee adilhan sahidag biyeluuldeg dagadag bolgoh l heregtei bna daa.
2019-08-29