Ж.Батзандан: Нам улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулна гэсэн заалтыг эсэргүүцэж байна
2019-08-29

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авч байгаа юм. 

 

УИХ-ын гишүүн Ж.Батзандан:

 

-Улс төрийн нам улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулна гэсэн заалтыг эсэргүүцэж байгаа. Энэ бол баг дээр, сум болгонд намын хороо байгуул гэсэн агуулга юм. Монголчууд  цаашдаа нам төвтэй нийгэм рүү явах уу, иргэн төвтэй нийгэм байгуулах уу. Монголчуудыг намаар нь хагаралдуулдаг, намчирхсан нийгэм рүү явж болохгүй. 

 

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт:

 

-Д.Лүндээжанцан нарын 62 гишүүний өргөн барьсан төсөлд нам улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулна гэж заасан байгаа.Гэтэл үүнийг гэнэт ороод ирсэн зүйл шиг яриад байна. Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулах бодлого хөтөлбөртэй байна гэдгийг ойлгох хэрэгтэй. Энэ нь 330 сум 1500 баг хороонд салбартай байна гэсэн үг биш. Үүнийг мушгиж ярьж болохгүй. 

 

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат:

 

-Үндсэн хууль өөрчилнө гэдэг үндэсний зөвшилцлийн нэг. Энэ хүрээнд зөвшилцөл явагдаж байгаа. Монгол Улс үндэсний хэмжээнд нам төвтэй нийгэм рүү явахаар хөндөгдөж байна. УИХ-ын чуулганы 10:30 цагт эхэлсэн. Гэтэл одоо үдийн цайны цаг болжээ. Нэг санал хураалт дээр үд хүргэж байна. Тиймээс 150 санал хураалт явуулахад хоёрдугаар хэлэлцүүлэг 60-70 хоног үргэлжлэх нь. Давхцахгүйгээр саналаа хэлвэл зүгээр байна гэж хэлмээр байна. 

 

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

 

-"Төрж байгаа хүүхдийн хонгон дээр намын тамга тавих дутлаа" гэж Д.Пүрэвдорж гуай хэлсэн байдаг. Намын хатуу гишүүнчлэлээс татгалзах хэрэгтэй. Иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхийг нь боомилж, хязгаарлаж байгаа нь болохгүй. 

 

УИХ-ын дарга Г.Занданшатар:

 

-Энэ заалт орж байж системтэй болж байгаа юм. Улсын хэмжээнд гэдгийг баг суманд байна гэж тайлбарлаад байх юм. Улсын хэмжээний асуудлаар үйл ажиллагаа явуулна гэсэн агуулга байгаа юм. 

 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
DR ADITYA:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2022-10-22
улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулахгүй юм бол юуных нь нам байх вэ дээ малууд аа. зөвхөн УБ-т явуулах бол дээд шүүх биш нийслэлийн шүүх бүртгэж байвал таарна
2019-08-29
Зочин:
Уих үндсэн хууль баталвал нам болон уих лаа дэмжсэн заалтай үндсэн хууль батлана. Харин бага хурал үндсэн хууль батлавалард түмний үндсэн хууль батлана
2019-08-29
irgen:
mongold yneheer deer doorglij nam yarisan , namaaraa talzsan hymyys l bolson baina lee…yneheer ergyy hymyys shig , uls orond chin namaas oor amdral baih estoi, ard tymench oorsdoo oligtoi tortei um shig nam gej guihee bolih heregtei shdee
2019-08-29
Зочин:
Батзандан гэж нэг холтоны эзэн нэг нам маягийн юм байгуулах гээд тэр нь УБ хотоос цааш тэлж чадахгүй учир эсэргүйцэж байгаа юм.Чи мянга орилоод чиний дуу монголын 1562000 кв метерт хүрэхгүй шүү дээ
2019-08-29
DБүх хүн хэдэн намд хуваагдсан байхаар төсөөлөөд хууль хийгээд байх юм. Хатуу гишүүнчлэлээс татгалзах нь зөв байхад юун гишүүдийн тооны заалт оруулаад байнаа?
2019-08-29