Монголын сагсан бөмбөгийг дэлхий үнэллээ
2019-08-30

 

Өмнөд хөршийн Бээжин хотод ФИБА буюу Олон улсын сагсан бөмбөгийн холбооны XXI конгресс өчгдөр эхэллээ.

 

Конгрессийн үеэр мөн The FIBA Awards Ceremony болж, тус байгууллагын гишүүн холбоодын ажил үйлсийг үнэлэн дүгнэжээ. Нийт есөн номинацаар шилдгүүдийг тодруулахад Монголын сагсан бөмбөгийн холбоо хоёр үзүүлэлтээр шилдгүүдийн тоонд багтжээ. Үүнд:

 

-2017-2019 оны хооронд 3х3 төрлөөр чансаагаа хамгийн их ахиулсан орнууд:

1 - Moнгол

2 - ОХУ

3 - БНХАУ

 

-3х3 төрлөөр Дэлхийд хамгийн өндөр чансаатай орнууд (2019 оны долдугаар сарын 1-ний байдлаар):

1 - ОХУ

2 - БНХАУ

3 -Moнгол

 

Энэхүү үйл явдал бол Монголын сагсан бөмбөгийн спортын хөгжлийг дэлхий дахинд бодитоор үнэлж, ихээхэн итгэл найдвар хүлээлгэж буйн жишээ юм.

М.Бүүвэй

Shuud.mn
Сонин хачин
mundag yum aa
2019-09-02