АНУ Хятадын хаадын үеийн өр нэхнэ 
2019-08-30

Хятадын эзэн хаад төр барьж байх үед гаргасан үнэт цаасны өрийн төлбөрийг БНХАУ-аас нэхэхээр АНУ төлөвлөж байгаа талаар Блүмберг агентлаг мэдээллээ. 


Эх сурвалжийн мэдээлснээр, Америкийн захиргаа энэхүү асуудлыг боломжтой эсэхийг олон талаас нь судлаж байгаа гэнэ. 


Одоогоор АНУ-п Хятадын эзэн хаадын үеийн хугацаа нь дууссан үнэт цаас эзэмшигч олон мянган хүн байдаг бөгөөд Бүгд Найрамдах Хятад Улс тунхагласны дараа Хятадын шинэ эрх баригчид хувьсгалаас өмнөх засгийн газрын өрийг төлөхөөс татгалзаж байжээ. 


Америкийн үнэт цаас эзэмшигчдийн сангийн тооцоолсноор, инфляцийг харгалзан, Хятадаас нэхэмжлэх хүү болон нөхөн төлбөрийн хэмжээ гурван их наяд гаруй доллар байхаар тооцоо гарсан байна. 


Блүмберг агентлагийн онцолсноор, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Сангийн сайд Стивен Мнучин болон Худалдааны сайд Уилбур Росс нар Хятадын үнэт цаас эзэмшигч зарим хүмүүстэй хэдийнэ уулзжээ.

Түүнчлэн Хятадын эзэн хаадын өрийг Бээжинтэй хийж буй худалдааны маргаанд нэмэлт хүчин зүйл болгон ашиглаж болно гэж Цагаан ордон үзэж байгаа гэнэ. 

 

Худалдааны дайн: Америк компаниуд хохирох нь

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
За тэгвэл Индианчууд газар нутгаа цагаачдаас нэхээд хэвтэх байлгүй дээ. Нүүж ирсэн хүмүүс нь нутаг буцаад хоосон газар үлдэнэ биз. Трамп өөрийгөө Герман гаралтай гэсэн гээд байсан нутаг буцах болох нь дээ. Гэрээ нь яг хэдий үе рүү буцаж үйлчлэх юм бол, хөөн хэлэлцэх хугацаагаа хэр хугацаагаар тооцохоор болж байгаа юм бол, зөвлөхүүд гэж хүмүүс байдаггүй юм байх даа. Ийм юм бодож суух гэж!
2019-09-04
Zuv ertnii iim met asuudal bid d ashigtai baih magdalalrai
2019-09-02
Zow gazar nutgiin margaan gargax ulsuud olon bolgox xeregtei
2019-09-01
ZODOON:
Arslan bar 2 zodoldoj baihad yalaanuud zugeer l duugui haraad suuj bai, yun olon yum yaridag yum be
2019-08-31
Хорон санаат:
Дээдсээ өмгөөлөөд л
2019-08-31
тиийм ээ.:
Бид Манжийн үргэлжлэл гээд төлнө. бид чингийн үргэлжлэл гээд төлнө. цаад санаа нь зүгээр л шунал. 4-р зэргийн хүн гэж аддагдаж байсан ацууд.
2019-08-31
Яг зөв. ичсэндээ өгнө. мэлзээд өгнө. манж манай өвөг гээд өгнө. өөр сонголт байхгүй.
2019-08-31
Үгүй л дээ.:
Хятад улс өөрийгөө Манжийн төрийн үргэлжлэл хэмээн үзэж манж чин улсын харьяанд байсан улсуудыг өөрийн улсын бүрэлдэхүүн хэмээн үздэг. тэгвэл тэр үеийн хаадынхаа өрийг арай хамаагүй бид чинь шинэ улс гэхгүй байлгүй дээ. тэгвэл манай улсаас эхлээд олон улс газар нутгийн маргаанд Хятад улс өөрөө хүчгүйдэх болно.
2019-08-30
Яг зөв. ичсэндээ өгнө. мэлзээд өгнө. манж манай өвөг гээд өгнө. өөр сонголт байхгүй.
ККК...:
ӨР ТАВЬСАН ЭЗЭДТЭЙ НЬ ХОЛБОГДЛОО .ЗАРИМ НЬ ТАМД ЗАРИМ НЬ ДИВААЖИНД БАЙГААМ БАЙНА. ТӨЛЬЕ . ИРЭЭД АВ ГЭЖ БАЙНА ГЭЖ ХАРИУЛАХ БИЗ. САЙХАН Ч ХАРИУЛТ БОЛНО.
2019-08-30
Хорон санаат:
Дээдсээ өмгөөлөөд л