Загасчилж яваад усанд осолджээ
2019-08-30
Гэрэл зургийг MPA.mn

 

 Архангай аймгийн Булган сум Тамир багийн “Сангийн толгой” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 5 км-т/ зугаалж явсан иргэн амиа алджээ.

 

Тордулбал тус аймгийн Эрдэнэбулган сумын Цогт-Уул багийн харьяат иргэн Г /60 настай, эрэгтэй/ Тамир голоос загас барих гэж яваад сураггүй болсон тухай дуудлага 2019.08.29-ний өдрийн 22:55 цагт Онцгой байдлын албанд иржээ.

 

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын 4 алба хаагч, 1 автомашин, ар гэрийн 2 хүн, нийт 6 хүн, 1 автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 08.29-ний өдрийн 23:51 цагт “Сагийн толгой” гэдэг газраас баруун зүгт 2 км-т голын эрэг дагуух бургаснаас цогцсыг олж аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.


-Иргэд, аж ахуйн нэгж байгууллага аялал зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай явж, архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх, гол усны ойролцоо амарч зугаалахгүй байх, бороотой, гол мөрний усны түвшин нэмэгдсэн үед баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчих, хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах, голуудын усны түвшин буураагүй байгаа голын усанд орох /тогтоол ус/, сэлэх, голын эрэг дагуу удаан хугацаагаар байрлахгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Shuud.mn
Сонин хачин