Элчин сайд И.К.Азизов: Цуст тулалдаануудыг бид ч, монголчууд ч мартаагүй
2019-08-30

1939 онд Монгол-Зөвлөлтийн цэргүүд Халхын голд хамтран ялалт байгуулсны 80 жилийн ойг энэ өдрүүдэд Орос, Монгол улс хамтран тэмдэглэж байна. 


Түүхэн үйл явдалтай холбоотойгоор ОХУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайд И.К.Азизов мэндчилгээ дэвшүүлжээ. Мэндчилгээг бүрэн эхээр нь хүргэе. 


"Эрхэм хүндэт Монгол найз нөхөд өө, Орос нутаг нэгтнүүд ээ, 
ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан улс орнуудын эрхэм хүндэт ард иргэд ээ,
Халхын гол дээр Зөвлөлт-Монголын цэргүүдийн байгуулсан хамтын ялалтын 80 жилийн ойн чин сэтгэлийн мэнд дэвшүүлж, баяр хүргэе! Уг ялалтын ойг тэмдэглэснээрээ бид манай улс орнуудын, ард түмнүүдийн баатрууддаа, тэдний цэргийн ахан дүүсийн холбоо болон баатарлаг үйлсэд нь хүндэтгэл илэрхийлж байгаа билээ.


Таван сар үргэлжилсэн тэрхүү цуст тулалдаануудыг бид ч, монголчууд ч мартаагүй. Тэдний үнэн утга, ач холбогдлыг хэтрүүлэн үнэлэх боломжгүй. Халхын гол дээр болсон үйл явдлууд нь Дэлхийн хоёрдугаар дайны оршил байсан. Үнэмлэхүй ялалт байгуулсан нь манай ард түмнүүдийн хувь заяанд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн. Энэхүү ялалт нь Зөвлөлт Холбоот Улсыг хоёр фронт дээр зэрэг дайтахаас сэргийлж, хамаг хүчээ нацист Герман болон Европ дахь түүний холбоотнуудыг няцаахад төвлөрүүлэх боломж олгосон бол нацизм болон түүний дагуулуудыг бут цохисон явдал нь БНМАУ-ыг олон улсад хүлээн зөвшөөрүүлэх арга хэмжээг Ялта хотод болсон бага хурлын үеэр авах боломж нээсэн. Монгол-Зөвлөлтийн цэргүүдийн баатарлаг эр зориг, дарга офицеруудын ур чадвар, хүч чадлаа хамгийн ихээр дайчилсны ачаар Квантуны армийн давшилтыг зогсоож, түүний анги нэгтгэлүүдийг бут цохиж, Монгол Улсын газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хадгалан хамгаалж чадсан билээ.


Өөрийнхөө болон холбоотныхоо төлөө эрэлхэгээр тэмцэж, милитаризм болон фашизмыг ялан дийлсэн хүмүүсийн гэгээн дурсгалыг хүндэтгэн хадгалах нь бидний хамтын үүрэг билээ. Нийтлэг түүхийг маань ямар ч хамаагүй аргаар мушгин гуйвуулах гэсэн аливаа оролдлогуудыг бид үг дуугүй таслан зогсоох ёстой. Өнөө амьдарч буй бидний үеийнхэн болон бидний үр хүүхдүүд, хойч үеийнхэн маань оросууд болон монголчууд хамтын хүчээр Дорнодод болон Өрнөдөд энх тайвныг сахин хамгаалж чадсан ялагчид юм шүү гэдгийг мэдэж байх ёстой.


Цөөхөн үлдсэн ч амьд сэрүүн байгаа ахмад дайчиддаа, тэдний гэр бүл, ойр дотнынхонд амар амгаланг хүсэн ерөөе. Оросын болон Монголын ард түмэнд, бидний бүх найз нөхөд, холбоотнуудад энх тайван, цэлмэг тэнгэрийг хүсэн ерөөе!"

 

 

Shuud.mn
Сонин хачин
D:
Zailaa
2022-12-27
шоогоо:
танайхан бас их цус урсгасан биз дээ манайхны. танайхан ч юу байхав дээ узбэк чантуу байж орос гэж үхчихгээд гүйдэг долоогч юм чинь
2021-05-18
Дүүгийн мэндчилгээнд баярлалаа.
2019-09-04
Манай нутаг дэвсгэр дээр 2 гүрэн дайтсан. үүндээ монголыг татан оролцуулсан. орос япон 2уулаа дайны төлбөр төл. бидний өмнөөс үхээд өгсөн юм шиг битгий худлаа хуцацгаа. хэн ч харийн хүний өмнөөс үхдэггүй юм.
2019-09-02
Hutsaach muu umhii oros
2019-09-02
Булаан эзлэгч оросууд та нарт л ашигтай бсан бх. Ианай өвөг дээдсийг буудан алсныг бид мартаагүй ээ!!!
2019-09-01
Хуцдаг пизда вэ
2019-09-01
irgen:
mnbvc -gej oriigoo bichsen hen gegch chachga ve ? cham shig ergyynyyd tyyhee guivuulj eh ornoo ayultai baidald odooch oruulsaar baigaa , gadnii gar hol bologchidiig harahgui baina uu, halh goliin dain mongoliin tyyhiin hamgiin chuhal heseg, ene daind oros mongol yalaagui bol mongol baihgui baij boloh baisan, ….dendyy haramsaltai hooson tolgoitonguud 21-r zuund mongold ih bolson ni tun haramsaltai, ter naiz geed baigaa japon chin odoo boltol yalagdlaa hyleehiig hysehgui ergen toirniihoo ornuudtai asuudaltai l baigaag har ergyy tolgoitoi uasan teneg mini
2019-08-31
mnbvc:
ta nar bish Japan bidnii naiz
2019-08-30
Иргэн:
Үүнийг юу гэж үзэх вэ? Тайлбарлах хүн байвал бичээрэй
2019-08-30
Иргэн:
Оросын зохиолчын бичсэнээр бол Сталины хатгаасаар Монголчууд анх довтолж дайныг өдөөсөн гэж бичжээ
2019-08-30
Иргэн:
Үүнийг юу гэж үзэх вэ? Тайлбарлах хүн байвал бичээрэй
Иргэн:
1939 оны дайчдаас одоо амьд сэрүүн үлдсэн хүн ер нь байна уу?! Дор хаяж л 100 гаран насны хүн байх болов уу?
2019-08-30