Путин Орос, Монголын стратегийн түншлэлийн гэрээнд гарын үсэг зурна 
2019-08-31

Халхын голын байлдааны 80 жилийн ойг тэмдэглэх ёслолын ажиллагаанд оролцохоор ОХУ-ын Ерөнхийлөгч Владиир Путин есдүгээр сарын гурванд Монголд айлчлах үеэрээ Орос, Монголын найрамдалт харилцаа, бүх талын стратегийн түншлэлийн тухай шинэ гэрээнд гарын үсэг зурна. Энэ талаар  ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков мэдэгдснийг Regnum агентлаг дамжууллаа. 


Түүнчлэн засгийн газар, яамд хоорондын гэрээ, бизнесийн салбарын гэрээ хэлэлцээрүүдэд гарын үсэг зурахад бэлэн болсон гэнэ. 


Оросын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Гадаад хэргийн сайд Сергей Лавров, Засгийн газрын орлогч дарга Алексей Гордеев, Эрчим хүчний сайд Александр Новак, “Роснефть”-ийн тэргүүн Игорь Сечин нар багтаж байгааг Regnum дамжууллаа. 


Айлчлалын үеэр Орос, Монгол, Хятад гурван талт хамтын ажиллагааны асуудлууд, Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын хөгжлийг хэлэлцэх юм байна. 

 

Г.Бямбасүрэн
 

Shuud.mn
Сонин хачин
Болд:
1939 он ярихаа болье зевхен 1921 онд Орос улс туслаагуй бол енеедрийн тусгаар тогтносон Монгол улс байхгуй байсан. Энэ л хангалттай хариулт . Цаашилбал эруул мэнд, боловсрол, улс ардын аж ахуйн хегжил дэвшилд Орсуудын оруулсан хувь нэмэр унэлж баршгуй. Энэ бухний суурийг эхлуулсэн амь насааа ергесен Монглын удирдлага , ахмад уеийнхний минь менхийн гавьяаг уеийн уед бид мартах учиргуй
2019-09-03
Zochin:
Mongold yamarch ashiggui ayalchala! Shovinistuud zailaasai!
2019-09-01
Uhsen baasny chini strategiin tunshlel
2019-09-01
Boogii:
Hezeech mongol yalj baigaagui. Oros hojsoor irsen hojih ch olno
2019-09-01
АНУ с дор болно:
Татвар багасгахгүй бол хэрэг алгоо
2019-09-01
irgen:
estoi saihan medeenyyd baina, tom byreldhyyntei ireh ni dee…manaihan yanz byriin asuudal gargahgui hyn shig gedeg shig mundag baij ashigtai nairsag uulzalt hiij , halh goliin oros mongol daichdaa aldarshuulaarai daa
2019-08-31