Дасгалжуулагч нар сургалтад хамрагдав
2019-09-01

Монголын үндэсний олимпийн хороо, Олон улсын олимпийн хорооны Эв санааны нэгдлийн сангаас зохион байгуулдаг сургалтад Монголын туялзуур сэлэмний холбооны 20 гаруй дасгалжуулагч багш нар оролцжээ.

 

Долоо хоногийн турш үргэлжилсэн тус сургалтыг Олон улсын туялзуур сэлэмний холбооны мэргэжилтэн Александр Ровнягин удирдан явуулав. Сургалтын хаалтын ёслолын үеэр МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг сургалт удирдсан багш А.Ровнягинд талархал илэрхийлэн, дасгалжуулагч багш нарт Олон улсын олимпийн хороо, Эв санааны нэгдлийн сан, Олон улсын туялзуур сэлэмний холбооны батламжийг хүртээсэн байна.

М.Бүүвэй

Shuud.mn
Сонин хачин