“Эрэн сурвалжлагдсан” гишүүдийн хоёр нь Хөвсгөлийн тайгад явна
2019-09-02

 

Бараг л дан ганц МАН-аас бүрдсэн УИХ, дээрээс нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэмжлэгтэйгээр Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар хэлэлцэж байна.

 

Хэд хэдэн УИХ-ын ийм санаархлаас бултуулж, Үндсэн хуульд гар хүргэлгүй ирсэн Д.Лүндээжанцан гишүүн ч энэ удаад дагахаас аргагүйд хүрсэн байгаа юм. Нам л бол нам аж.

 

Харин энэ УИХ-ын гишүүдэд Үндсэн хуулийг өөрчлөх чадамж бий эсэх нь тун эргэлзээтэй байгаа. Ёс зүйн чадамж бол байхгүй гэдэг нь тодорхой юм. ЖДҮ, 60 тэрбум, өөр бусад ноцтой хэргүүдэд олон гишүүн холбогдсон. Авлигын хэрэгт холбоотой гишүүд ч өдөр тутам нэмэгдээд байх төлөвтэй.

 

Гэхдээ энэ байдлыг хаана хаанаа үл тоон Үндсэн хууль руу дайрлаа.

 

Гэвч УИХ өөрөө ямар ч бэлтгэлгүй байгаа нь хэлэлцүүлэг нарийсах тусам ил болж байна. “…Ерөнхийлөгчийн төсөлтэй холилдчихсон учир бид юу ч ойлгохоо болилоо” гэж хэд хэдэн гишүүн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр ярьсан. Гэтэл “…Ерөнхийлөгчийн төслийн 80 орчим хувь нь орсонгүй” гэж Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд мэдэгдээд байна. Уг нь өдийд миний чиний төсөл, ойлгох ойлгохгүйн тухай яриа байх учиргүй.

 

Энэ бүхэнд учир мэдэх хүмүүс, мэргэжлийн хуульчдын хийж байгаа тайлбар харин үнэний ортой бололтой. Тэд “…УИХ-ын гишүүдэд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах мэргэжил, туршлагын нөөц байхгүй. Нэгэнт мэдэхгүй болохоор иймэрхүү самуун явдал үүсэх нь лавтай” гэж буй юм. Чаддаг, мэддэг бол Үндсэн хуулийг өөрчилнө гэдэг төрийн түшээ болсон хүний хувьд нэр төрийн хэрэг.

 

Ядахад яр гэгчээр УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганы ирцээ бүрдүүлэх гэж үйлээ үзэж байна. Хэдэн гишүүн нь айл айлаас цуглуулсан мал шиг тарж гүйгээд Г.Занданшатар даргад олдохгүй хэд хонолоо. Үндсэн хуулийг хэлэлцэж байгаа УИХ шүү дээ.

 

2019 оны наймдугаар сарын 30-ны баасан гаригийн хуралдаанд хэд хэдэн гишүүн ирсэнгүй.

 

Аргаа барсан УИХ-ын дарга Г.Занданшатарт ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж нэмэр болж, хэдэн үг хэлэв. Ц.Нямдорж сайд сурсан зангаараа ирээгүй гишүүдийг элдвээр нь дуудаж өгөв. Дараа нь таарч, нүүрийг нь хараад юу гэхийг мэдэхгүй ч эзгүйд нь бол Ж.Эрдэнэбат, Н.Номтойбаяр, О.Содбилэг нарыг болгож тавилаа.

 

Асуудлын гол нь энэ биш юм. Баасан гаригийн хурал таслаад хэд хэдэн гишүүн алга болсон нь үнэн юм байна.

 

Чингэлтэйн Засаг дарга байсан, эрхэм гишүүн Д.Ганболд онгоцонд суугаад гадагшаа ниссэн байна.

 

Харин УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, Н.Номтойбаяр нар өмнөх өдөр нь буюу 2019 оны наймдугаар сарын 29-нд нисдэг тэрэг хөлөглөөд Хөвсгөлийг зорьсон байна. Тэд Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын нутагт байдаг МАК-ийн жуулчны баазад очжээ. Тийшээ явахаар нисдэг тэрэгний захиалгаа ч нэлээд өмнө нь өгчихсөн байжээ. Тэрхүү захиалгын дагуу бол Ж.Эрдэнэбат, Н.Номтойбаяр нар өнөөдөр Улаанбаатарт ирэх юм байна.

 

Ийн МАН давамгайлсан УИХ-ын Үндсэн хуулийг өөрчлөх ажил адал явдал ихтэй өрнөж байна. Эцсийн бүлэгт гишүүд нь кнопоо юун дээр дарж, УИХ-ын дарга нь алхаа юуны төлөө тогшихыг тэнгэр мэдэх биз ээ.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Б.Дамдин-Очир

Shuud.mn
Сонин хачин
Ийм гишүүдтэй төр байсанаас байгаагүй нь дээр
2019-09-08
Шударга дүр эсгэгч НЯМДОРЖ бол жинхэнэ аюултай этгээд, иргэд биднийг жинхэнэ хууран мэхлэгч.
2019-09-03
Ийм гишүүдтэй төр байсанаас байгаагүй нь дээр
DJM:
Ингэж Үндсэн хууль өөрчлөхгүй ээ! Энэ УИХ-д Үндсэн хууль өөрчлөх чадамж байхгүй нь үнэн. Ер нь бол оруулах гээд байгаа энэ өөрчлөлтүүдийн саналын үндэслэл тодорхойгүй. Нөхцөл байдлын шинжилгээ, даацтай судалгаа хийгдээгүй, үүдэн гарах үр дагаврын эерэг болон сөрөг үр дагаврыг огт тооц0олоогүй, улс төр-эрх ашгийн өнцгөөс оруулж буй популист саналын цуглуулга. Саналыг боловсруулахад салбарын судлаачид оролцоогүй, улстөрчдийн гар хөл хэдхэн хүн ажлын хэсэг нэр зүүсэн, хэлэлцүүлэг ч жонхуу болсон. Улсын тусгаар тонтнолын баталгаа, суурь хуулийг ингэж өөрчлөхгүй ээ! Бусад орнууд ингэж өөрчилдөггүй юм. эртхэн больсон нь дээр! Парламентын засаглал, Ерөнхийлөгчийн засаглалаа ч ойлгохгүй, толгойн эргүү нь ч гараагүй бн. Өөрчилбөл Зүүн өмнөд азийн жишгээр эдийн засгаа либеральчилж, улс төрийн эрх чөлөөгөө хумь! Тэгвэл гольдролдоо орж магад. Гэхдээ нийгмийн гишүүд чинь их гажуудсан шүү! Улсаараа галзуурсан бн
2019-09-03
Иргэн:
Ард түмнээс хулгайлсан мөнгөөр туйлж байна шүү Жирийн иргэн сумаасаа аймаг арай гэж орж байхад нисдэг тэрэгээр зугаалаад хурлаа таслаад л
2019-09-03
Иргэн:
Нөгөө зөвлөлдөх ардчилал гэдгийн дагуу тохиолцсон юмнуудаа яачихваа эрхэм гишүүдээ.Ард түмнээ хуураад хэрэггүй гэдгийг сануулъяа
2019-09-03
Үндсэн хуулийг батлахад оролцохгүй энэ их хурал ийм ёс зүй байхгүй гээд байхад хөөрхийсийг хуралдаа ор ор гэж харааж ерөөж яахнав дээ. Зөв л юм хийж бна дээ нөхцөл байдлаа Лүндээ, Нямка 2 оос илүү сайн ойлгож бгаа юм бна
2019-09-03
Хулгайч нар зайлаасай
2019-09-02
celengee:
Jargaltulagiin Erdene-Bat geed oboo daryy tovshin zalyy gej dugnegddeg baican can odooch hunee baij baigaa cyragtai yagaachgui tomrood baihaarch medleg bolovcroltoi ch bish l dee M,Enh-boldiin tushigeer MAN- d orj garch ircen um, ahiihaa ogcon hooliig aytaihan idchihej chadahgui bololtoi doo.
2019-09-02
Таньтай санал нэг байна
2019-09-02
Болд:
Хохинэээ цөлөмсөниии дээр бас бичээл байсан
2019-09-02
ХУЛГАЙЧУУД ЗАЙЛАА:
ЗАЙЛ
2019-09-02
Монголын менгийг целмесен хулгайч МАН-ын ЖДVчид, концессчид vxээсэй!!!!
2019-09-02
irgen:
Ardchilal geed hynii novshnuud tord ordog gesen huuli baihgui….mongoliin toriin ene zambaraagui eh ornoor togloj baigaa asuudal ezsiin ezest nam geed baih umgui huvi hymyys hen be gedegt l baigaa, edgeer hymyys hyn bish amin huvia hicheesen bayjigchid ulsiig ashiglaj,,,odoo er ni tor, namuudad ulsaa gedeg hyn baihgui bygd l alban tushaaliin toloo l um baina lee shdee….ard tymen l zeverlehgui bol iim asuudal duusahgui Mongol uls delhiigees hozorloo ingeseer baital…yneheer bydyyleg hymyys tord suuj baina
2019-09-02
Үнэн үг:
Ардчиллын үеийн нэг том алдаа бол болзол нөхцлөө хангаагүй ийм ногоон юмнууд төрийн өндөр албанд очих нөхцлийг бий болгосонд байгаа юм
2019-09-02
болд:
TEnd nuguu Miss nertei biye unelegch nartai yavaa biz
2019-09-02
ХН:
БӨӨГӨӨР ҮЗЭХ НЬ ...
2019-09-02
Ard:
Tuuruusei
2019-09-02
Энэ Эрдэнэбат бүр хамуурч дуусах нь ээ.Гайгүй л хүүхэд байсан юм.Албан тушаал гэдэг хувь хүнийг,тэр дундаа залуу арьс яс нь бэхжээгүй, цус нь өтгөрөөгүй,нүдний хараа нь тогтоогүй цаг үед нь өндөр албан тушаалд няналтгүй тавихаар замаа хардаггүй бололтой.
2019-09-02
Таньтай санал нэг байна