Айлчлалын үеэр АЛХЪЯ
2019-09-02

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин Монгол Улсад энэ сарын 2-3-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийнэ.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Эрхэм ерөнхийлөгчийн айлчлал хичээл сургууль цуглах их ачааллын үетэй давхцаж байгаа нь иргэдийн “эгдүүцлийг” багахан хүргээд байна. Учир нь өнөөдөр, маргааш зам хаана. Мөн маргааш /2019.09.03/ бүх нийтийн амралтын өдөр болгон зохицуулалт хийсэн.

 

Энэ бүхэн өнөө л замын түгжрэлээс урьдчилан сэргийлсэн арга хэмжээ юм. Энгийн өдрүүдэд л хичээл сургууль цуглах “оргил” цагаар зам дээр 1-3 цаг түгжирч байж ажил, гэртээ хүрч буй энэ цаг дор айлчлалын үеэр зам хаачихвал дор хаяж 5-6 цаг түгжрэх нь лавтай. Түгжрэлээс үүдэн стресс бухимдал дээд цэгтээ тулах нь ч дамжиггүй.

 

ОХУ-ын ерөнхийлөгчийн айлчлалтай холбогдуулан өнөөдөр /2019.09.02/ зарим автозамын хөдөлгөөнийг хэсэгчлэн хаана хэмээн мэдэгдээд байсан ч олны эсэргүүцэлтэй тулгарсан тул ажлын цагуудад аль нэг замын хөдөлгөөнийг хязгаарлахгүй.

 

Харин ОХУ-ын ерөнхийлөгчийн манай оронд ирэх цагаар буюу оройн 20.00 цагийн орчимд Чингис хаан нисэх онгоцны буудлаас төв талбай хүртэлх замын хөдөлгөөнийг тодорхой хугацаанд хэсэгчлэн хаахаар зохицуулалт хийжээ.

 

Засгийн газрын хуралдаанаар маргааш буюу 2019.09.03-ны ажлын өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгон зарласан. Тиймээс маргааш дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй. Гэсэн ч түгжрэлийг сааруулах үүднээс нийслэлийн Наадамчдын гудамж, Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Уулын зам,  Амарын гудамж, Залуучуудын гудамж зэрэг замын тодорхой хэсгийг хэсэгчлэн тус тус хаах аж. Цагдаагийн байгууллагаас хаагдах замын талаар тухайн бүрт нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдээлэх юм байна.

 

Ийнхүү цагдаагийн байгууллагаас замын хөдөлгөөний зохицуулалтыг иргэдэд аль болох хүндрэл учруулахгүй байдлаар зохион байгуулж байгаа аж. Иймд жолоочид хөдөлгөөндөө соёлтой оролцохыг уриалж байна.    

 

Ишш, албаныхан иргэдээ боймилсондоо эдгээр шийдвэрийг гаргаагүй биз. Бусад орны төрийн тэргүүнд хүндэтгэл үзүүлэх нь зүй ёсны л хэрэг. Зам хаах зохицуулалт дэлхийн аль ч оронд хэрэгждэг. Хэдүүлээ ч гэсэн энэ хүндэтгэлийг “хүндэтгэж” ганц өдөр амьдралын тухай эргүүцүүлээд алхчихвал яасан юм. Эсвэл “царай муутай” ч хөл дүүжлээд л байдаг нийтийн тээврийн автобусаараа үйлчлүүлж зорьсон хэргээ бүтээвэл ямар вэ.

 

Б.Итгэл

Shuud.mn
Сонин хачин
Hoid solongos shig l teeii
2019-09-03
IDERBAATARIIN GALBAATAR:
OROS MONGOL MANDTUGAI MANAI HOYR ORNII AHAN DUUSIIN BARILDLAGA UURD MANDAN BADRAG
2019-09-02
Baigaagaaraa bai...
2019-09-02
Buh niiteer orosyn doloolguulchih yum bn l daa...uuruu l doloodgooroo doloono biz
2019-09-02
нэг мөр хаана гж юу бхвдээ ирээл биз яваал биз сүр бадруулчхиимаа хазгар хүргэн хадамсаг гэж манай энэ батталга уу явган хүнч явуулдгүй юм бнлэ шдэ тгж т1лхэ больмоор еэн
2019-09-02
энэ хаах замуудаа яагаад зурган байдлаар харуулахгүй байнаа??? Гудамжны нэрийг чинь бид нар ойлгохгүй байна
2019-09-02
Бат:
Харин ОХУ-ын ерөнхийлөгчийн манай оронд ирэх цагаар буюу оройн 20.00 цагийн орчимд Чингис хаан нисэх онгоцны буудлаас төв талбай хүртэлх замын хөдөлгөөнийг тодорхой хугацаанд хэсэгчлэн хаахаар зохицуулалт хийжээ.
2019-09-02
Бат:
Харин ОХУ-ын ерөнхийлөгчийн манай оронд ирэх цагаар буюу оройн 20.00 цагийн орчимд Чингис хаан нисэх онгоцны буудлаас төв талбай хүртэлх замын хөдөлгөөнийг тодорхой хугацаанд хэсэгчлэн хаахаар зохицуулалт хийжээ.
2019-09-02